“Эрдэмтдийн үг-57” шинжлэх ухаан, танин
мэдэхүйн цуврал лекц өнөөдөр боллоо. Энэ удаагийн зочноор ШУА-ийн
Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн зөвлөх, анагаахын шинжлэх ухааны доктор
(ScD), профессор Жадамбын Цолмон "ГАВАЛ, НҮҮРНИЙ
ГАЖГИЙН ҮЕД ГАРАХ ЗАРИМ ӨӨРЧЛӨЛТ" сэдвээр лекц уншлаа.
Лекцийн агуулга нь
1. Эрүү
нүүрний гажгийн тархалт
2. Монгол
хүний гавал, нүүрний хатуу, зөөлөн эдийн дундаж үзүүлэлт
3. Монгол
хүний гавал, нүүрний антропометрийн үзүүлэлтээр нүүрний индекс, шүдний нумын
хэлбэрийг тогтоосон байдал
4. Эрүү
нүүрний гажгийн үед тохиолдох зарим өөрчлөлтүүд
- Эрүү нүүрний гажиг ба ой
тогтоолтын хамаарал
- Эрүү нүүрний гажиг бие мах бодийн
галбир төрхөд үзүүлэх нөлөөлөл
- Хүний амьдралын хэв маягт ЭНГ-ийн
нөлөөлөл
- Гавал нүүрний гажиг, толгой
өвдөлтийн хоорондын хамаарлын талаар ярив.
Монгол хүн амын дунд
Эрүү нүүрний гажгийн тархалт, монгол хүний гавал нүүрний хатуу зөөлөн эдийн
үзүүлэлтийг тодорхойлох, гавал нүүрний хүн хэмжил зүйн үзүүлэлтүүдийг
тодорхойлох; монгол хүний гавал нүүрний онцлогийг гаргаж ирснээр эрүү
нүүрний гажгийн улмаас хүний бие мах бодь, эрүүл мэндэд гарах өөрчлөлтүүдийг
салбар дундын судалгаагаар анх удаа судлан тогтоосон байна.
Энэхүү
лекцийг https://fb.watch/o1P64E6SsU/ холбоосоор хүлээн
авна уу.