Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛ, ХЯТАД ЭРДЭМТЭД ГАЗАР ЗҮЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА
 МОНГОЛ, ХЯТАД ЭРДЭМТЭД ГАЗАР ЗҮЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА

БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 15-наас 16-ны өдрүүдэд “Торгоны зам дагуух эдийн засгийн бүс нутгийн экологи, хүрээлэн буй орчин ба тогтвортой хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.

Хурлын зорилго нь  торгоны зам дагуух нутгийн тогтвортой хөгжлийн олон улсын хамтын ажиллагааны шинэ загварыг эрж хайх асуудал байсан бөгөөд хуралд БНХАУ, Египет, Казакстан, Киргиз, Монгол, Непал, ОХУ, Пакистан, Тажик, Узбек, ХБНГУ, Энэтхэг зэрэг 12 улс орны 140 гаруй эрдэмтэн судлаач оролцож, 31 илтгэл хэлэлцүүлсэн юм.  Мөн цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.

Тус хуралд монгол улсыг төлөөлж ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн захирал, доктор С.Энх-Амгалан оролцсон бөгөөд “Даяарчлалын үе дэх Монгол улсын нийгэм, экологийн системийн өөрчлөлт” сэдвээр илтгэл тавьж, Олон улсын бизнес өдөр тутмын сонин (International Business Daily)-д ярилцлага өгсөн юм.

            Хурлын үеэр ШУА-ийн Газарзүйн хүрээлэн, БНХАУ-ын ШУА-ийн Газарзүйн шинжлэх ухаан ба байгалийн нөөцийг судлах хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Энэхүү гэрээг байгуулсанаар 2 орны эрдэмтэн, судлаачид шинжлэх ухааны мэдээ, материал солилцох, хамтарсан судалгаа хийх, хамтын бүтээл хэвлүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм.

                              ШУА-ийн Газарзүйн хүрээлэн


Бусад мэдээлэл