Австри улсын Вена хотноо 2019 оны 5 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Европ, Ази, Номхон далайн орнуудын их сургууль, шинжлэх ухааны байгууллагуудын сүлжээ буюу Eurasia-Pacific Uninet-ийн VI их чуулганд Монгол улсын Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл уригдан оролцож, нээлтийн ажиллагаанд баяр хүргэж үг хэллээ. Уг чуулганд Монгол улсын Шинжлэх ухааны Академи ба түүний гадаад харилцаа, хамтын ажиллагааны тухай илтгэл тавив. Европ, Ази, Номхон далайн орнуудын 170 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага Eurasia-Pacific Uninet-ийн гишүүнээр ажилладаг байна. Монгол улсын Шинжлэх ухааны Академи нь 2002 онд гишүүнээр элссэн ба энэ. хугацаанд манай судлаачид 3 төрлийн тэтгэлэгт хөтөлбөрт идэвхтэй оролцож ирсэн юм.