“Хүрэлтогоот-2017”
эрдэм шинжилгээний бага хурлын Биологи-Хөдөө аж ахуйн салбарын хуралдаан 10
дугаар сарын 14-ний өдөр ООГСХ-ийн Хүрэлтогоот төвд
зохион байгуулагдлаа.
Хурлыг БСШУСЯ, ШУА, ШУТС, МЗЭХ хамтран зохион байгуулсан
бөгөөд энэ удаагийн хуралдааныг Хоккайдо-Монголын Харилцааны Нийгэмлэг, Хөдөө
аж ахуйн их сургууль, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо ТББ, Академич
Ц.Тойвгоо агсны гэр бүл, үр хүүхдүүд, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн,
Зэрлэг Амьтан Судлах Хамгаалах Төв, доктор Я.Гэрэлчулуун, М.Ургамал нар ивээн
тэтгэж оролцсон юм.
Биологи-Хөдөө аж ахуйн салбарын “Хүрэлтогоот-2017” залуу
судлаачдын оны шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хуралд 50
гаруй бүтээл ирснээс эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн 14 илтгэлийг доктор
И.Хатанбаатар (МЭХ), доктор Ж.Энх-Амгалан (ЕСБХ), доктор Д.Лхагвасүрэн (МУИС),
доктор Б.Ганцэцэг (ШУТС), доктор Я.Гэрэлчулуун (ЕСБХ) нарын шүүгчдийн
бүрэлдэхүүнтэйгээр хэлцсэн бөгөөд Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн
Ургамлын биотехнологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан О.Хонгорзул
Тэргүүн байр, Мал эмнэлгийн хүрээлэнгийн залуу судлаач Д.Түвшинзаяа Дэд байрт тус тус шалгарч БСШУСЯ-ны Сайдын
нэрэмжит грантын эздээр тодорлоо.
Тэргүүн
байр эзэлсэн илтгэгч О.Хонгорзулыг Япон улсын Саппоро хотод 11 дүгээр сарын
23-25-ны өдрүүдэд зохиогдох “Хөгжлийн гарц, шинжлэх ухааны хэрэглээ” эрдэм
шинжилгээний бага хуралд үнэ төлбөргүй оролцуулах эрхийн бичгээр мөн шагнав.
Ханын
илтгэлээр оролцогчдоос “Шилдэг ханын илтгэгч”-ээр Мал аж ахуй эрдэм
шинжилгээний хүрээлэнгийн залуу судлаач Д.Пүрэвдолгор шалгарч, Нэрт эрдэмтэн,
академич Ц.Тойвгоогийн нэрэмжит шагналаар шагнагджээ.
ИВЭЭН ТЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГА,
СУДЛААЧДЫН НЭРЭМЖИТ ТУСГАЙ БАЙРЫН ШАГНАЛТНУУД:
-ХААИС-ийн
нэрэмжит шагналаар О. Дүүриймаа (ХААИС)
-“Монголын бэлчээр
ашиглагчдын нэгдсэн холбоо” ТББ-ын шагналаар М.Номин (ЕСБХ)
Доктор
Я.Гэрэлчулууны нэрэмжит шагналаар Ч.Лувсанжанцан (МЭХ)
-ЕСБХ-ийн нэрэмжит
шагналаар М.Амарбаясгалан (ЕСБХ)
Т.Наранжаргал (Дархан-УГТХ)
Доктор
М.Ургамалын нэрэмжит шагналаар Н.Биндэръяа (ХААИС)
-Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн нэрэмжит шагналаар А.Нарангоо (Дархан-УГТХ) нар тус тус шагнуулсан бөгөөд шагналын эздэд Нэрт эрдэмтэн, академич Ц.Тойвгоогийн гэр бүл, үр хүүхдүүдээс гарын бэлэг гардууллаа.
Мэдээг бэлтгэсэн: Ч.Батцэцэг