Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Үгийн өвгөн утгын таягт тулмуй” хялбаршуулсан бүтээл хэвлэгдэн гарлаа
“Үгийн өвгөн утгын таягт тулмуй” хялбаршуулсан бүтээл хэвлэгдэн гарлаа

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас 2015 оноос шинжлэх ухааны танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал номыг эрхлэн гаргаж, олны хүртээл болгож байна. 2022 онд 14 цуврал /82-95 дахь дугаар/ бичиж, хэвлүүлээд байна.   

Энэхүү цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлог бөгөөд хүүхэд, багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Хялбаршуулсан цуврал бүтээлийн 2022 оны 94 дэх дугаарт доктор Ж.Бат-Ирээдүйн бичсэн Үгийн өвгөн утгын таягт тулмуй” бүтээлийг хэвлэн нийтлүүлэв. 

Тус бүтээлээс Монгол хэлний хэлц хэллэгүүдийн утга, хэлц өгүүлбэрийн утга, хэрэглээ, ангилал, утгын тайлал зэргийг сонирхон судлах боломжтой. 

Тодруулбал, өнөөгийн нийгмийн бүх насны хүмүүсийн үндэсний хэлний хэрэглээний ерөнхий хандлагыг илэрхийлэх сошиал орчинд бичиж, тайлбарлаж байгаа байдал  нь үгийн учир утгыг ухаж ойлгохгүй, өдөр тутмын цөөн үгээр харилцаж байна. Тиймээс үгийн утга учрыг хэл шинжлэлийн үүднээс хамгийн энгийн байдлаар тайлбарласан утгыг ухуулах ном, гарын авлага зохиож өргөн олноо хүргэх нь зүйтэй гэж үзэж энэхүү номоо эмхтэтгэсэн гэдгийг зохиогч өмнөх үгэндээ онцолжээ. 


Бусад мэдээлэл