Олон Улсын Монгол Судлалын Холбоо (ОУМСХ) үүсч байгуулагдсаны түүхт 30 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал 2017 оны 10 сарын 25-ны өдөр Их Тэнгэр цогцолборт болж, хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ОУМСХ-ны Ерөнхийлөгч Агнеш Бирталан зэрэг албаны төлөөлөлүүд үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэн, ОУМСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, профессор С.Чулуун, “ОУМСХ-ны 30 жилийн түүх ба ирээдүй”, академич Ж.Болдбаатар, “ОУМСХ ба түүх судлалын үүрэг, байр суурь”, профессор Ш.Чоймаа, “ОУМСХ ба монгол хэл шинжлэл” сэдэвт үндсэн илтгэлийг хэлэлцүүллээ.