“Монгол, БНХАУ, ОХУ: Гурван улсын
судалгааны зөвлөлдөх танхим (Think Tank)-ын анхдугаар чуулган, “Монгол улс,
БНХАУ, ОХУ: гурван улсын эдийн засгийн коридор” олон улсын эрдэм
шинжилгээний хурал Улаанбаатар
хотноо 2015 оны 9 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Монгол-Японы төвийн
(Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VI хороо, Залуучуудын өргөн чөлөө) байранд
болно.
Энэхүү чуулганыг Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Ерөнхийлөгч нарын Душанбе (2014 оны IX сар), Уфа (2015 оны VII сар) хотод болсон гурван талт уулзалтын үр дүнд гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглүүлэн судлаач эрдэмтэдийн саналыг сонсох, ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлэн, бүтээлч саналыг багтаасан зөвлөмж гаргах зорилготой зохион байгуулж байна.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх Хотноо 2015 он 7-р сарын 3-5 ны өдөр Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургууль болон ӨМӨЗО-ны Хөгжлийн Судалгааны төв , Өвөр Монголын багшийн их сургууль, Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны академи хамтран Хятад, Орос, Монголын хамтарсан Тинк Танк холбоо, форум байгуулах болон бусад асуудлаар уулзалт зохион байгуулсан юм. Дээрх орнуудын судлаачдын хамтын ажиллагааг эхлүүлэх нь гурван улсын Төрийн тэргүүн нарын сүүлийн уулзалтуудаараа тохиролцсон тохиролцоог ажил хэрэг болгох бодит алхам болох бөгөөд эдгээр улсын хамтын ашиг тусад бүрэн нийцэж байна.2015 оны 3-р сард гурван улсын гадаад хэргийн дэд сайд нар Бээжинд хуралдан Хятад, Орос, Монгол 3 талын Тинк Танк хамтарсан холбоог байгуулах төлөвлөгөөний талаар санал нэгдсэн. Энэ удаагийн чуулган тэрхүү шийдвэрийг хэрэгжүүлэх талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх ач холбогдолтой.
Чуулган зохион байгуулагчид:
Хятадын талаас: ӨМӨЗО-ны Хөгжлийн Судлах Төв , ӨМБИС, ӨМНШУА
Монголын талаас: Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургууль
Оросын талаас: Оросын ШУА, Алс Дорнодын Салбар
Оролцогчид:
Оросын ШУА-ын Алс Дорнодын Салбар, Оросын ШУА-ын Сибирийн салбар Эрхүүгийн ШУ-ны төв, Улаан-Үүдийн Байгалийн нөөцийн судалгааны төв, Буриадын Их Сургууль, Эрхүүгийн Их Сургууль, Монгол Улс,БНХАУ-ын судлаач, Их Дээд сургуулиын төлөөлөл
Хурлын хэлэлцэх асуудлууд:
1. Торгоны замын эдийн засгийн
бүсийн стратеги, Талын замын төлөвлөгөө, Азийн дамжин өнгөрүүлэх төмөр замын
стратеги
2. Хятад, Орос, Монгол эдийн засгийн коридор байгуулах асуудал
3. Хятад, Орос, Монгол эдийн засгийн коридорыг байгуулахад нөлөөлөх хил дамнасан зам тээвэр, байгалийн хийн дамжуулах хоолой, цахилгаан эрчим хүч зэрэг дэд бүтцийн болон мал аж ахуй, газар тариалан байгаль хамгаалал экологи, соёл аялал жуулчлал, үйлдвэрлэлийн харилцаа зэрэг олон хүчин зүйлс, бэрхшээл тэдгээрийг шийдвэрлэх асуудал
Ач холбогдол:
Орос, Монгол, Хятадын гадаад хэргийн дэд сайд
нарын хэлэлцээрт тусгасан гурван талын Тинк Танк хамтарсан тогтолцоог
байгуулах, эрх тэгш, харилцан ашигтай, хамтран ажиллах зарчимд
тулгуурлан, хүмүүнлэгийн солилцоо, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хамтын
судалгааг хөгжүүлэх, гурван улсын засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг
өрнүүлж, гурван улсын эдийн засгийн хөгжил ба дэлхий дахинд энх тайвнаар
зэрэгцэн хөгжлийн төлөө хамтын хүчин чармайлт гаргаж буй явдал болно