Бидний тухай
Түүхэн замнал
Алсын хараа, эрхэм зорилго
Ерөнхийлөгчийн мэндчилгээ
ШУА-ийн удирдлага
Бүтэц, зохион байгуулалтын бүдүүвч
Лого, Брэнд
Эрдэм шинжилгээ
Эрдэм шинжилгээ, судалгааны бодлого
Шинжлэх ухааны төслүүд
Салбар, лаборатори
Эрдэм шинжилгээний бүтээлүүд
Эрдэм шинжилгээний сэтгүүлүүд
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан товхимол
Эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайлан
Инновац, технологи дамжуулалт
ШУА-ийн гишүүд
Мэдээ мэдээлэл
Шинэ мэдээ
Ярилцлага
Арга хэмжээ
Мультмедиа
Зарлал
Мэдээллийн сан
Хүний нөөц
UMAS
Хамтын ажиллагаа
Вэбсайтын цэс
Монгол
Хэлний сонголт
Монгол
Англи
Бидний тухай
Бидний тухай
Түүхэн замнал
Алсын хараа, эрхэм зорилго
Ерөнхийлөгчийн мэндчилгээ
ШУА-ийн удирдлага
Бүтэц, зохион байгуулалтын бүдүүвч
Лого, Брэнд
Эрдэм шинжилгээ
Эрдэм шинжилгээ
Эрдэм шинжилгээ, судалгааны бодлого
Шинжлэх ухааны төслүүд
Салбар, лаборатори
Эрдэм шинжилгээний бүтээлүүд
Эрдэм шинжилгээний бүтээлүүд
Эрдэм шинжилгээний сэтгүүлүүд
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан товхимол
Эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайлан
Инновац, технологи дамжуулалт
ШУА-ийн гишүүд
Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
Шинэ мэдээ
Ярилцлага
Арга хэмжээ
Мультмедиа
Зарлал
Мэдээллийн сан
Мэдээллийн сан
Хүний нөөц
UMAS
Хамтын ажиллагаа
Эхлэл
Мэдээ мэдээлэл
МЭНДЧИЛГЭЭ
Нийтлэсэн
Б Нямдаваа
2025-02-26
1572
Шинжлэх ухааны салбарын нийт эрдэмтэн судлаач, ажилтан албан хаагч Та бүхэнд XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч хөхөгчин модон могой жилийн Сар шинийн мэндийг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье!
Улиран одож буй модон луу жилийг манай шинжлэх ухааны салбар эрдэм бүтээлийн арвин их олз омогтой үдэж байна.
Шинжлэх ухааны ажилтны 2-р их хурлыг амжилттай зохион байгуулах, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулах, Шинжлэх Ухааны Академийн Их сургууль (UMAS)-ийг байгуулах зэрэг ажлыг амжилттай хэрэгжүүллээ.
Модон луу жилд манай Шинжлэх Ухааны Академи бууриа сэлгэн Эдийн засаг, хөгжлийн яаманд харьяалагдах болж, ШУА-ийн удирдлага, Салбарын Бага чуулгануудын бүрэлдэхүүн шинэчлэгдэн, шинэ академичид төрөн гарч, шинэ эрч хүч, шинэлэг бодлогоор үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг зорин ажиллаж байна.
Монголын түүхэнд могой жил эрдэм номын хур буулгадаг уламжлалтай билээ. Түүний жишээ болгож 1269 оны шарагчин могой жил Пагва ламын зохиосон дөрвөлжин бичгийг төрийн бичиг болгон зарлаж, 1305 оны хөхөгчин могой жил алдарт гүүш Чойжи-Одсэр “Бодичаръяавадра” хэмээх зохиолыг орчуулж, 1629 оны шарагчин могой жил их хөлгөн судар “Ганжуур”-ыг монголоор орчуулж дуусган, 1677 оны улагчин могой жил “Асрагч нэртийн түүх” хэмээх Монголын түүхийн тулгуур сурвалжийг зохиож, 1749 оны шарагчин могой жил “Данжуур”-ын монгол орчуулгыг хэвлэсэн тэргүүтнийг дурдаж болно.
Айлчлан ирж буй модон могой жилд ч Монгол Улсын шинжлэх ухааны салбар хөгжлийн шинэ шатанд гарч, Шинжлэх Ухааны Академи маань Та бүхний оролцоо, дэмжлэгтэйгээр өмнөө тавьсан зорилгодоо хүрч, эрдэм судлалын үйлс маань өрнүүн дэлгэр байна гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэнд “Элдэв эрдэнэт” хэмээгч хөхөгчин модон могой жилийн мэндийг дахин дэвшүүлж, юу санасан есөн цагаан хүсэл тэнь сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг айлтгая!
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл
Бусад мэдээлэл
Мэдээ мэдээлэл
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийтлэсэн
Билгүүн
11 сарын өмнө
Мэдээ мэдээлэл
ТАРХИ СУДЛАЛЫН ЭРДЭМТЭД МОНГОЛД АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтлэсэн
Билгүүн
11 сарын өмнө
Мэдээ мэдээлэл
"Инновацын 7 хоног - InnoWeek 22" арга хэмжээ үргэлжилж байна
Нийтлэсэн
Билгүүн
11 сарын өмнө
Мэдээ мэдээлэл
“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ЫГ ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН СУДАЛГААНД ТУЛГУУРЛАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Нийтлэсэн
Билгүүн
11 сарын өмнө
Мэдээ мэдээлэл
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, ШИНЖЛЭХ УХААНЫ АСУУДЛААР ЭРДЭМТЭД ЧУУЛЖ БАЙНА
Нийтлэсэн
Билгүүн
11 сарын өмнө
Мэдээ мэдээлэл
ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ АНХДУГААР ИХ ХУРАЛД ИРҮҮЛСЭН УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтлэсэн
Билгүүн
11 сарын өмнө
ШУА-ийн ээлжит Их чуулган боллоо.
10 цагийн өмнө
Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Тэргүүн зөвлөх Алайн Перьерийг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар хүлээн авч уулзав.
9 өдрийн өмнө
Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
20 өдрийн өмнө
Шинжлэх Ухаан-Үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны шинэ чиглэлээ тодорхойллоо
21 өдрийн өмнө
Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Алмас Сейтакыновыг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт хүлээн авч уулзлаа.
23 өдрийн өмнө
ШУА-ийн “хүндэт доктор” цол олгов.
24 өдрийн өмнө
"Шинжлэх ухааны ажилтны" баярын хурал зохион байгуулагдлаа.
2 сарын өмнө
ШУА-ийн 2025 оны онцлох үйл явдал, үр дүнгээс
2 сарын өмнө
Монгол Улсаас анх удаа анагаах ухааны эртний номыг ЮНЕСКО -ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад бүртгүүлж, батламж гардан авлаа
2 сарын өмнө
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгчийн мэндчилгээ
2 сарын өмнө
Цааш үзэх
АКАДЕМИЧ С.НАРАНГЭРЭЛ: PAX MONGOLICA буюу МОНГОЛЫН АМАР АМГАЛАНГ ТОДОТГОН ЭРГЭЦҮҮЛЭХҮЙ
2 жилийн өмнө
Бага сургуулийн сурагчдын гэрийн даалгаврын ачааллын судалгаа хийжээ
2 жилийн өмнө
“Ахмад настны социаль асуудлууд: үр дагавар, төлөв хандлага” сэдэвт судалгааны үр дүнг ХЭҮК эх сурвалжаа болгон ашиглана
2 жилийн өмнө
“Ёс зүй, сэтгэл судлалын судалгааны өнөөгийн байдал, хандлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
3 жилийн өмнө
Монгол улсын Шинжлэх ухааны академи байгуулагдсан түүхэн өдөр тохиож байна.
4 жилийн өмнө
САНСРЫН НИСГЭГЧ Ж.ГҮРРАГЧАА 40 ЖИЛИЙН ӨМНӨХ ЭНЭ ӨДӨР САНСАРТ ЮУ ХИЙЖ, ЯМАР ТУРШИЛТ ЯВУУЛЖ БАЙВ
4 жилийн өмнө
ЭРДЭМТЭД БҮТЭЭЛЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
4 жилийн өмнө
БУРХАН БАГШИЙН СУРГААЛ БА МОНГОЛ ОРОН
5 жилийн өмнө
МЭДЭГДЭЛ
5 жилийн өмнө
“КОВИД-19” ОЛОН УЛСЫН СУРГАМЖ БА МОНГОЛ УЛС
5 жилийн өмнө
Цааш үзэх