Тэмцээн Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн Захиргааны II байранд 04 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд сургалт, зөвлөгөө хосолсон байдлаар болж өнгөрлөө. Энэ жилийн тэмцээнд Улаанбаатар, Эрдэнэт хот, Булган аймгаас нийт 34 төсөл бүртгүүлсэн юм. Үүнээс хоёрдугаар шатанд 20 төсөл тэнцсэн бөгөөд эдгээр төслүүд эцсийн шалгаруулалтад өрсөлдөж, шилдэг 3 төсөл шалгарлаа.