Улсын Шинжлэх ухааны академийн Их чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр болж, одоогийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг улираан сонголоо.
Өдгөө ШУА-ийн Их чуулганы гишүүн 58 академич байдгаас өнөөдрийн хуралдаанд 49 академич оролцож, 47
нь дэмжсэн буюу нийт гишүүдийн 95.9
хувь нь одоогийн
ерөнхийлөгч Д.Рэгдэлд санал өглөө.
Академичид өнгөрсөн
4 жилийн хугацаанд ШУА-ийн ерөнхийлөгчөөр ажилласан академич Д.Рэгдэлийн 4
жилийн мөрийн хөтөлбөрийн зорилго үйл ажиллагааны хэрэгжилтийг шүүн хэлэлцэж, дэвшүүлсэн зорилтоо хангалттай
хэрэгжүүлсэн гэж дүгнэжээ. Мөн ирэх 4
жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг тал бүрээс нь ярилцаж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж
олгох үүднээс Д.Рэгдэлийг ерөнхийлөгчөөр улираан сонгох саналыг дэмжсэн байна.
Шинжлэх ухааны ерөнхийлөгч Д.Рэгдэл ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөртөө олон улсын тавцанд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологийн салбарын нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, судалгаа, хөгжүүлэлтийн ажлын үр өгөөжийг дээшлүүлэх тухай мөрийн хөтөлбөртөө тусгажээ.