Бидний тухай
Түүхэн замнал
Алсын хараа, эрхэм зорилго
Ерөнхийлөгчийн мэндчилгээ
ШУА-ийн удирдлага
Бүтэц, зохион байгуулалтын бүдүүвч
Лого, Брэнд
Эрдэм шинжилгээ
Шинжлэх ухааны төслүүд
Салбар, лаборатори
Эрдэм шинжилгээний бүтээлүүд
Эрдэм шинжилгээний сэтгүүлүүд
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан товхимол
Эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайлан
Инновац, технологи дамжуулалт
ШУА-ийн гишүүд
Мэдээ мэдээлэл
Шинэ мэдээ
Ярилцлага
Арга хэмжээ
Мультмедиа
Зарлал
Мэдээллийн сан
Хүний нөөц
UMAS
Хамтын ажиллагаа
Вэбсайтын цэс
Монгол
Хэлний сонголт
Монгол
Англи
Бидний тухай
Бидний тухай
Түүхэн замнал
Алсын хараа, эрхэм зорилго
Ерөнхийлөгчийн мэндчилгээ
ШУА-ийн удирдлага
Бүтэц, зохион байгуулалтын бүдүүвч
Лого, Брэнд
Эрдэм шинжилгээ
Эрдэм шинжилгээ
Шинжлэх ухааны төслүүд
Салбар, лаборатори
Эрдэм шинжилгээний бүтээлүүд
Эрдэм шинжилгээний бүтээлүүд
Эрдэм шинжилгээний сэтгүүлүүд
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан товхимол
Эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайлан
Инновац, технологи дамжуулалт
ШУА-ийн гишүүд
Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
Шинэ мэдээ
Ярилцлага
Арга хэмжээ
Мультмедиа
Зарлал
Мэдээллийн сан
Мэдээллийн сан
Хүний нөөц
UMAS
Хамтын ажиллагаа
Эхлэл
Мэдээ мэдээлэл
“DINOSAUR FESTIVAL”-ийг Монголд анх удаа зохион байгуулна
Нийтлэсэн
Б Билгүүн
2023-07-06
745
“DINOSAUR FESTIVAL”-ийг Монголд анх удаа зохион байгуулахтай холбогдуулан ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгээс өнөөдөр /2023.07.05/
мэдээлэл хийлээ.
Палеонтологийн хүрээлэн Монгол нутгаас үлэг гүрвэлийн өндөг анх олдсон, Монгол нутагт эртний шим судлал /палеонтологи/-ын иж бүрэн хайгуул, шинжилгээ явуулж эхэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг олдворт газарт Монголд анх удаа “Dinosaur festival”-ыг 7 дугаар сарын 29-30 өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээ нь палеонтологийн судалгааны ололт амжилтад тулгуурлан, шинжлэх ухаан-танин мэдэхүйн мэдлэг түгээх аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилготой бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ жилийн фестиваль 1923 оны 7 дугаар сарын 13-нд үлэг гүрвэлийн онцгой сонин төрөл зүйлүүд, чулуужсан өндөг, өндөгний үүрийг анх олсноор тоологдож эхэлсэн хугацаа бөгөөд ШУА-ны Палеонтологийн хүрээлэнгээс зохион байгуулах уг үйл ажиллагаа нь тэдгээр хосгүй үнэт олдворууд анх олдсон газарт болох гэж байгаагаараа онцлогтой. Баянзагаас олдсон эртний амьтны өндөг нь үлэг гүрвэлийн өндөг болохыг баталж дэлхий даяар том шуугиан тарьж байснаас 100 жилийн дараа шинжлэх ухаан-танин мэдэхүйн хөтөлбөрийг урлаг, уран сайхнаар баяжуулсан цогц арга хэмжээг гадаад, дотоодын аялагчид, нутгийн иргэдэд толилуулах гэж байна.
Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Баянзаг олдворт газарт болох уг арга хэмжээ нь Монгол Улсын палеонтологи, ялангуяа үлэг гүрвэлийн судалгаа нь дэлхийд эхний тавд багтдаг шинжлэх ухааны салбар юм. Тийм ч учраас манай улс аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд палеонтологийн судалгаа шинжилгээнийхээ ололт амжилтуудыг дөвийлгөн гаргах, үүнтэй уялдуулан аялал жуулчлалын салбараа төрөлжүүлэн хөгжүүлэх боломжууд асар их бий. Палеонтологийн салбар нь байгалийн түүхийг иргэд олон нийтэд таниулж Монгол нутгаас олдсон хосгүй үнэт үлэг гүрвэлийн олдворуудыг хадгалагдаж ирсэн орчинд нь үзэх, техник технологийн дэвшлийг ашиглан Цэрдийн галаваар аялах зэрэг олон сонирхолтой хөтөлбөрүүдийг олон нийтэд зориулан гаргасан цогц үйл ажиллагаа нь жуулчдын сонирхлыг татах аялал жуулчлалын бүтээгдэхүүн нь болж чадах юм.
Өдгөө дэлхийд танигдсан 400 гаруй төрөл үлэг гүрвэлийн 80 гаруй төрөл нь Монголоос олж тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, бараг тавны нэг нь манай улсаас олдсон гэсэн үг. Энэ бол асар нандин түүхийг өөртөө агуулж буй нууцлаг их говио олон нийтэд сурталчлан таниулах хөдлөшгүй шалтгаан төдийгүй Dinosaur festival-ийг зохион байгуулах хүчин зүйл болжээ.
Онцлох арга хэмжээнүүд
Түүхэн олдворуудын үзэсгэлэн
Лазер болон Dj шоу
Тэмээн жингийн цуваа
Бяцхан малтагч хүүхдийн хэсэг
Үндэсний урлагийн тоглолт
3D, холлограм үзүүлэн
Хамтлаг, дуучдын тоглолт
Динозаврын ангуучидтай нэгэн шөнө VIP отог, тусгай аялал
Танин мэдэхүйн сонирхолтой хөтөлбөрүүд зэрэг олон арга хэмжээнүүд хоёр өдрийн турш үргэлжилнэ.
Бусад мэдээлэл
Мэдээ мэдээлэл
С.ДЭМБЭРЭЛ: ОДОН ОРНЫ ТҮҮХЭН ХӨГЖЛИЙГ ТУНГААЖ ҮЗВЭЛ БИДНИЙ АМЬДРАЛ ҮЗЭГДЭЭД Л ӨНГӨРЧ БАЙГАА ХЭСЭГ ЮМ
Нийтлэсэн
Билгүүн
3 жилийн өмнө
Мэдээ мэдээлэл
“ЁС ЗҮЙ, БИО ЁС ЗҮЙН МЭДЛЭГ, МЭДЭЭЛЛИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” СЕМИНАР БОЛОВ
Нийтлэсэн
Билгүүн
3 жилийн өмнө
Мэдээ мэдээлэл
“ШИНЖЛЭХ УХААН-БҮХ НИЙТИЙН ОЙЛГОЛЦОЛ” НЭГДМЭЛ УРИАН ДОР ДЭЛХИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭНЭ
Нийтлэсэн
Билгүүн
3 жилийн өмнө
Мэдээ мэдээлэл
ШУА “Тавантолгой төмөр зам” ХХК-тай хамтран ажиллана
Нийтлэсэн
Билгүүн
3 жилийн өмнө
Мэдээ мэдээлэл
Г.ЧУЛУУНБААТАР: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ШИНЖЛЭХ УХААНЫ ҮҮРЭГ, ОРОЛЦОО ЧУХАЛ
Нийтлэсэн
Билгүүн
3 жилийн өмнө
Мэдээ мэдээлэл
ШУА-ийн ерөнхийлөгч Монгол Улсын Шинжлэх ухааны Академи үүсэн байгуулагдсан түүхт 60 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Нийтлэсэн
Билгүүн
3 жилийн өмнө
Бэлчээрийн нөхөн сэргээлт, ард иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулахад олон талт хамтын ажиллагаанд түшиглэсэн шийдлийг нэвтрүүлэх нь
3 өдрийн өмнө
ШУА-ANSO-той хамтран зохион байгуулсан зэрэгцээ арга хэмжээний үеэр ANSO-ийн цөлжилтийн үнэлгээний тайлан нээлтээ хийлээ
5 өдрийн өмнө
COP17: “ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦИ, ТҮНШЛЭЛ: ХЯТАД, МОНГОЛ УЛСУУД НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТРАН АЖИЛЛАХ НЬ” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
18 өдрийн өмнө
Хорват улсын сургамж академич Д.Амарсайхан
1 сарын өмнө
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи Дотоод Хэргийн Их Сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2 сарын өмнө
Монголын Анагаах ухааны Академийн ерөнхийлөгчөөр Академич Ш.Болд сонгогдлоо
3 сарын өмнө
ШУА-ийн Хүндэтгэлийн Их чуулган боллоо.
3 сарын өмнө
Элчин сайдын индэр хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.
3 сарын өмнө
Америкийн нэгдсэн улсын (АНУ) Мичиганы их сургуулийн төлөөлөгчийг ШУА-ийн удирдлага хүлээн авч уулзав.
4 сарын өмнө
Цинхуа их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
4 сарын өмнө
Цааш үзэх
АКАДЕМИЧ С.НАРАНГЭРЭЛ: PAX MONGOLICA буюу МОНГОЛЫН АМАР АМГАЛАНГ ТОДОТГОН ЭРГЭЦҮҮЛЭХҮЙ
2 жилийн өмнө
Бага сургуулийн сурагчдын гэрийн даалгаврын ачааллын судалгаа хийжээ
3 жилийн өмнө
“Ахмад настны социаль асуудлууд: үр дагавар, төлөв хандлага” сэдэвт судалгааны үр дүнг ХЭҮК эх сурвалжаа болгон ашиглана
3 жилийн өмнө
“Ёс зүй, сэтгэл судлалын судалгааны өнөөгийн байдал, хандлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
4 жилийн өмнө
Монгол улсын Шинжлэх ухааны академи байгуулагдсан түүхэн өдөр тохиож байна.
5 жилийн өмнө
САНСРЫН НИСГЭГЧ Ж.ГҮРРАГЧАА 40 ЖИЛИЙН ӨМНӨХ ЭНЭ ӨДӨР САНСАРТ ЮУ ХИЙЖ, ЯМАР ТУРШИЛТ ЯВУУЛЖ БАЙВ
5 жилийн өмнө
ЭРДЭМТЭД БҮТЭЭЛЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
5 жилийн өмнө
БУРХАН БАГШИЙН СУРГААЛ БА МОНГОЛ ОРОН
6 жилийн өмнө
МЭДЭГДЭЛ
6 жилийн өмнө
“КОВИД-19” ОЛОН УЛСЫН СУРГАМЖ БА МОНГОЛ УЛС
6 жилийн өмнө
Цааш үзэх