БШУЯ-ны дэмжлэгтэйгээр Шинжлэх ухааны
академиас хэрэгжүүлж буй “Энтрепренер Судлаач” үндэсний хөтөлбөрийн орон
нутгаас оролцогчдыг чадавхжуулах ажлын хүрээнд Дархан-уул аймагт “Эрдэм
Идиатон” арга хэмжээг энэ сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгууллаа. ШУА, Санхүү, Эдийн Засгийн Их Сургууль, Европ-Дархан
Инновац, Энтрепренершип төвтэй хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээнд нийт 10 багийн 36
оролцогч хамрагдлаа.
“Эрдэм
Идиатон” арга хэмжээг нээж Дархан-Уул аймгийн ХААИС-ийн захирал, доктор
П.Ганхуяг үг хэлж оролцогчдод амжилт хүслээ.
Тус арга
хэмжээний эхний хэсэгт СЭЗИС-ийн проректор, доктор Г.Батхуяг тэргүүтэй багш нар
“Бүтээлч байдал, инновац”, “Дизайн сэтгэлгээ ба шийдэл”, “Нууц жороо тодорхойлох бизнес загвар” сэдвээр,
хоёрдугаар хэсэгт ШУА-ийн илтгэгч менторууд Судалгаа хөгжүүлэлтийн модуль
буюу “Оюуны өмчийн удирдлага”, “Судалгаа хөгжүүлэлт, арга зүй”, “Технологийг зах зээлд нэвтрүүлэлт” сэдвээр тус тус сургалт хийж оролцогчдын бизнес санаа,
судалгаанд тулгуурлан хэрхэн амжилттай төсөл бичиж, санаагаа хөгжүүлэх талаар
зөвлөгөө өглөө.
Сургалтын үр дүнд багууд дараах төслийн
санааг боловсруулж нийт 10 баг 3 минутад
PITCH хийв.
1.
Цагаан
лууван
2.
Амин хүнс
3.
Даавуун
живх
4.
Малын
тэжээл
5.
Шар сүү
чихэр
6.
Бренд
бүтээгдэхүүн
7.
Food
& Health
8.
Саарал ус
9.
Recite
10. Хясаат мөөг
Шүүгчид
шилдэг төслийг шалгаруулахдаа “Асуудал тодорхойлсон байдал, шийдэл санал
болгосон байдал, орлого олох боломж, өрсөлдөх давуу тал, багийн бүрэлдэхүүн”
гэсэн шалгуур үзүүлэлтүүдээр дүгнэлээ.
Шалгаруулалтын үр дүнд мөөг тариалах
төслийн санаагаар “Амин хүнс” баг ялагчаар тодорч 5 сая төгрөгийн хөрөнгө
оруулалт, Монголын инновацийн 7 хоногийн хүрээнд зохион байгуулагдах “Эрдэм
Хакатон” тэмцээнд оролцох урилгаар шагнагдлаа.