ШУА-ийн гишүүн сонгох сонгууль хоёр жилд тутамд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд 2022 онд дотоодын 9, гадаадын 2 эрдэмтэн нэр дэвшиж Б.Батхишиг, Ч.Ган-Өлзий, Ч.Чимэдрагчаа, Р.Энхбат, Д.Энхтуяа, Мацүда (Япон), Н.С. Касимов (ОХУ) нарын эрдэмтэд тус тус сонгогдсон юм. Шинжлэх ухааны академийн Их чуулганы 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрдэмтдэд өнөөдөр “Академич” хэргэм хүртээв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тухайн салбартаа онолын шинэ дүгнэлт, судалгаа хийж, практикт нэвтрүүлэх аргачлал боловсруулан, олон улсын нэр хүндтэй сэтгүүлд бүтээлээ нийтлүүлж, судлаачдадаа хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүдэд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв.