ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын өргөтгөсөн
шуурхай зөвлөгөөн
энэ 7 хоногт боллоо.
Хуралд Тэргүүлэгчдийн газрын албан хаагчдаас гадна ШУА-ийн харьяа
хүрээлэнгүүдийн захирлууд оролцов.
Энэ үеэр 2019 онд хийх гол ажлуудаа ярилцснаас гадна салбарын сайдаар шинэ хүн томилогдсонтой
холбоотой ШУА-ийн удирдлагууд, эрдэмтэн судаалчдад зарим зөвлөмж өгснийг
танилцууллаа.
Шинжлэх
ухааны салбарынхны хувьд энэ онд эрх зүйн орчноо сайжруулах тал дээр түлхүү
анхаарч ажиллах зорилго тавиад байгаа бөгөөд үүнтэй холбоотой хоёр ч ажлын
хэсэг БСШУСЯ дээр байгуулагджээ. Тодруулбал, ШУА-ийн статусын хуулийн төсөл
дээр ажиллах ажлын хэсэг, Хүрээлэнгүүдийн бүтэцтэй холбоотой Засгийн газрын 27, 68 дугаар
тогтоолд өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсэг тус тус байгуулагдсныг ШУА-ийн
ерөнхийлөгч Д.Рэгдэл дуулгаад үүнд хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачид хамтран
ажиллахыг үүрэг болгов.
Тэрээр мөн “Ё.Баатарбилэг
сайд нэгдсэн лаборатори байгуулах тухай ярьсан. Эл нэгдсэн лаборатори нь зөвхөн академийн
лаборатори биш улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг лаборатори байх тал дээр яам, академи хоёр санал нэгтэй
байгаа. Гэхдээ шинэ сайд тухайн лабораторит шинжилгээ хийгээд мөнгө олж болох юм гэсэн
буруу ойлголт авсан байна. Шинээр
байгуулагдах лаборатори нь зөвхөн судалгааны багаж, тоног төхөөрөмжид суурилсан
лаборатори байх юм. Энэ лаборатори улсын хэмжээнд үйлчлэх үндсэн
чиглэл нь юу байхыг одоо байгуулагдах ажлын хэсэг гаргах ёстой. Тиймээс ажлын хэсэгт ШУА-ийн хүрээлэнгийн захирлууд идэвхитай оролцож лабораторийн
тоног төхөөрөмж ямар байх ёстой талаар санал хүсэлтээ оруулаасай гэж хүсч
байна. Та бүхнээс оруулж ирсэн саналыг холбогдох бүх газруудад тавьж шийдүүлэх талаас нь идэвхитэй
хөөцөлдөнө” гэлээ.
ШУА
болон хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачдын хийх ёстой бас нэг том ажил бол хамтарсан судалгаа юм. Эхний
удаад салбар бүр нэг суурь судалгааны ажил тойроод зоригтой эхлүүлэх нь чухал. Шинжлэх ухааны салбарын эрх зүй гэдэг бол бол
зөвхөн суурь судалгаа байдаг учраас энэ чиглэл дээр хамтарч ажиллах. Суурь судалгаа нь
эрдэмтдийн санаачлагаар гарч ирдэг тул хоорондоо ойлголцож ярилцах
хэрэгтэй. Харин шинжлэх ухааны төсөл
дээр хамтарч ажиллах төвөгтэй.
Гаалийн татвараас чөлөөлүүлэх Лабораторийн багаж,
тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газрын тогтоолд оруулах, хүрээлэнгүүд
үндсэн чиг үүрэг, Тэргүүлэх чиглэлээ тогтоож, хүний нөөцийн асуудлыг тодорхой
болгож, илүү орон тоон дээр хүмүүс авч ажиллуулахгүй байх, Шинжлэх ухааны
доктор болон эрдмийн зэрэг цолтой хүмүүсийн тоог нэмэгдүүлэх тал дээр
санаачлагатай ажиллах, Төрөөс инновацийн талаар баримтлах 2018-2021 оны
бодлогын баримт бичиг санал оруулах ажлыг ИТ хэлтэс хариуцаж ажиллан хугацаанд
нь хариу өгөх, хамтарсан экспедицтэй
холбоотой зардлыг академи хариуцаж ажиллах, хүрээлэнгүүд үр дүнгийн гэрээний
биелэлт, 2019 оны үр дүнгийн гэрээний бэлтгэлийг сайн хангаж ажиллах, академийн
вэб сайтыг сайжруулах ба англи хувилбарыг яаралтай оруулах зэрэг олон асуудлыг хэлэлцлээ.