Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ЭНТРЕПРЕНЁР СУДЛААЧ-21” ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
“ЭНТРЕПРЕНЁР СУДЛААЧ-21” ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

Инноваци, гарааны бизнес, оюуны өмчийн талаар өргөн мэдлэгтэй энтрепренёр сэтгэхүйтэй 21 судлаачийг мэргэшүүлэн бэлтгэж, тэднээр дамжуулан Шинжлэх ухааны Академийн бүх түвшинд инновацийн соёлыг дэлгэрүүлэх зорилготой “Энтрепренёр Судлаач-21” төслийг  ШУА-иас ажилттай хэрэгжүүллээ.  Энэхүү  төсөл  хөтөлбөр нь 2018 оны 4сараас энэ оны 1 сар хүртэлх хугацаанд хэрэгжиж, төгсөлтийн сертификат гардуулах ёслолын арга хэмжээ  өнөөдөр боллоо.

МУИС-Бизнесийн сургуулийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн уг  төслийн хүрээнд оюуны өмчийн менежмент, бизнес найраа хийх арга, стратеги менежмент, маркетинг менежмент гэсэн  сэдвүүдээр нийт 96 цагийн сургалт, үүн дээр нэмээд англи хэлний эрчимжүүлсэн 100 цагийн хичээл, 5 удаагийн ярианы клубын чөлөөт үйл ажиллагааг явуулсан байна.

Хөтөлбөрийн үндсэн сургалтнаас гадна оролцогчдыг идэвхижүүлэх, салбарын цаг үеийн мэдээ мэдээллээр хангах, бизнес найрааны ур чадварт дадлагажуулах, энтрепренёрын туршлага хуримтлуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалт, стартап арга хэмжээ, хакатон, төслийн уралдаан зэрэг бусад үйл ажиллагаанд ч идэвхитэй хамруулжээ.

Оролцогч судлаачид шинжлэх ухааны судалгааны үр дүнгээ нийгэм эдийн засгийн эргэлтэнд оруулахад бизнес санхүүгийн суурь мэдлэг, энтрепренёрийн ур чадварыг эзэмших боломжийг олгосон “Энтрепренёр Судлаач-21” хөтөлбөрт хамрагдсандаа сэтгэл хангалуун, хүсэл зорилго дүүрэн буй талархлаа илэрхийлж байлаа. Тэд цаашид бизнес хувийн хэвшилтэй хамтарсан гарааны төслүүд эхлүүлэхээр болсон байна.  


Бусад мэдээлэл