Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Хот, суурины ус
хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл хамтран
ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн зорилго нь ШУА-ийн
хүрээнд хэрэгжиж буй төслүүдийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын
ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаатай уялдуулах, ус хангамж, ариутгах
татуургын салбарын тусгай
зөвшөөрлийн болон санхүү, эдийн засгийн зохицуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй
гүйцэтгэх, харилцан мэдээлэл солилцох,
олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулахад оршиж байгаа юм.
Санамж бичгийн хүрээнд дараах ажлуудыг
хийхээр тусгажээ. Үүнд;
·ШУА-ийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот, суурины ус
хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомж болон дээд шатны
байгууллагуудын шийдвэрийг хамтран хэрэгжүүлэх
·Тогтвортой хөгжлийн зорилт 2030-ын VI шалгуур үзүүлэлтийг хэмжихэд хамтран
ажиллах
·Цэвэр, бохир усны чиглэлээр шинээр боловсруулагдаж буй
холбогдох хууль тогтоомжийн талаар харилцан санал болон мэдээлэл солилцох
·Тусгай зөвшөөрөл
эзэмшигч байгууллагуудыг чадавхжуулах, зөвлөгөө, мэдээллээр ханган, төрөл
бүрийн сургалт, уулзалт, зөвлөгөөн зохион байгуулахад харилцан дэмжлэг үзүүлж,
хамтран ажиллах
·Усны нөөц, хадгалалт, хамгаалалт, зүй зохистой ашиглах
тэргүүний техник технологи, практикийн мэдлэгийг нийтийн аж ахуйн салбарын үйл
ажиллагаанд нэвтрүүлэх
·Олон улсын хаягдал ус, саарал усыг эргүүлэн ашиглах
талаар гарсан хууль, стандарт, норм ба дүрэм, техник технологийн зөв зүйтэй
шийдлийг Монголд нэвтрүүлэх талаар судалж зохих баримт бичгүүдэд тусгахад
хамтран ажиллах
·Хөгжилтэй орнуудын төв, суурин газруудын бохир ус
цэвэрлэх байгууламж, үйлдвэр, уул уурхай гарч байгаа хаягдал усаа байгаль
орчинд хэрхэн нийлүүлж байгаа талаар хамтарсан судалгаа хийх
·Төвлөрсөн цэвэрлэх
байгууламжтай холбогдоогүй цэвэрлэх байгууламжуудын лагийг боловсруулах, бохир
усыг цэвэрлэх.
·Говийн бүсийн ундны усны
шинжилгээг хийж, стандартад нийцэхгүй усыг цэвэрлэх, зөөлрүүлэх технологи
боловсруулах
·Усны эх үүсвэрийн барилга байгууламж болон бохир ус
цэвэрлэх байгууламжийн ашиглалт, үйлчилгээ эрхэлж буй байгууллагуудын үйл
ажиллагаанд мэргэжлийн дүгнэлт гаргахад хамтран ажиллах
·Байгаль орчинд хаягдаж байгаа төрөл бүрийн ахуйн бохир ус, химийн элемент бүхий хаягдал шингэн, саарал усны нөлөөллийн хэмжээг тогтоох