Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Италийн Эрдэм шинжилгээний үндэсний зөвлөлийн хамтын ажиллагаа үргэлжилнэ
Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Италийн Эрдэм шинжилгээний үндэсний зөвлөлийн хамтын ажиллагаа үргэлжилнэ

Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Италийн Эрдэм шинжилгээний үндэсний зөвлөл хооронд Харилцан ойлголцлолын санамж бичгийг өнөөдөр буюу 9 дүгээр сарын 2-ны өдөр байгууллаа.  Хоёр тал археологи, палеонтологи, физик, нийгэм, биологи, анагаах, геологи гэсэн үндсэн чиглэлүүдээр хамтран ажиллах юм.

Монгол улсын Шинжлэх ухааны Академи нь Италийн Эрдэм шинжилгээний үндэсний зөвлөлтэй анх 2003 онд хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан бөгөөд 2010 онд шинэчилж Санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн манай их, дээд сургуулиуд, бизнесийн төвүүдтэй хамтарч хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлж зохих үр дүнд хүрсэн байдаг. Тухайлбал Монголын говь, хээрийн сумдыг үлгэр жишээ тохижуулах, бригадын төвүүдийг гүний худгаар хангах төслийг Италийн Венец болон Подова мужуудын санаачилгаар Баянхонгор аймгийн Богд суманд хэрэгжүүлжээ.

Монгол улсын ШУА, Италийн Эрдэм шинжилгээний ҮЗ-тэй хамтран байгуулсан гэрээний үндсэн дээр Хүннүгийн үеийн археологийн судалгааг проф. Марколонгогийн удирдлагаар 10-аад жил амжилттай хэрэгжүүлсэн байна. Үүний дүнд хэд хэдэн эрдэм шинжилгээний бүтээл хэвлэгдэн гарчээ.

Түүнчлэн  2012 оны 8 дугаар сард манай Археологийн хүрээлэн проф. Марколонгогийн оролцоотойгоор Болониягийн их сургуулийн археологийн салбартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. Гэрээгээр хэрэгжүүлэх судалгааны гол ажил нь Хэнтий аймгийн Биндэр суманд орших Бор булаг хэмээн нэрлэгдсэн Хүннүгийн язгууртны булш бүхий газар геофизикийн судалгааг гүйцэтгэн, улмаар уг дурсгалуудаас сонгон малтан судлах ажил байсан юм.

Мөн энэ оноос эхлэн Молисын их сургуультай хамтран Ром хотын ойролцоо олдсон Хүннүгийн булшны олдворын талаар зарим судалгааг хамтран явуулахын зэрэгцээ зарим судлаачдыг дадлагажуулах ажлыг злхион байгуулаад байна.


 



Бусад мэдээлэл