Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛ ЯПОНЫ ЭРДЭМТЭД МАЛЫН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР ХАМТРАН АЖИЛЛАНА
 МОНГОЛ ЯПОНЫ ЭРДЭМТЭД МАЛЫН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР ХАМТРАН АЖИЛЛАНА

ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, Япон улсын Васедагийн их сургуулийн Хүрээлэн буй орчин, эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн профессор Макато Нотоми нар  2018 оны 8 дугаар сарын 13-нд хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.

Энэ хүрээнд “Монголын бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой менежментэд  дэвшилтэт технологийн судалгаа, хөгжил”  SATREPS-ийн төслийг хамтран боловсруулах,   судлаач, эрдэмтэд, инженер, мэргэжилтнүүдийг солилцох, хамтарсан судалгаа хийх тал дээр хамтран ажиллахаар боллоо.

SATREPS төсөл боловсруулах ажил нь олон талын ажиллагаа, олон удаагийн уулзалт шаарддаг  хэдий ч талууд эхний уулзалтаараа  төсөл хэрэгжих газрыг Төв аймгийн Алтанбулаг сум гэж тохиролцож сонгосон байна. Төслийн хүрээнд хоёр орны эрдэмтэд Монгол малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарын судалгаа явуулж, бэлчээрийн малын бүтээмжийг сайжруулах  зорилт тавьжээ.


Нөгөө талаар бэлчээрийн биомассын хэмжээг нэмэгдүүлэх ажлыг эрчимтэй явуулах нь төслийн бас нэг гол зорилт гэж үзэж байгаа юм байна.  


Бусад мэдээлэл