БСШУСЯ-ны урилгаар ӨМӨЗО-ны шинжлэх ухаан технологийн нийгэмлэгийн удирдлагууд Монгол Улсад ажлын айлчлал хийж, төлөөлөгчид Шинжлэх ухааны Академийн удирдлагуудтай ажлын уулзалт зохион байгуулав. Уулзалтанд Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны доктор, профессор Б.Авид, Орлогч дарга Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга, доктор, профессор Р.Бандий нар оролцлоо.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан технологийн нийгэмлэгийн дарга Цэцэнбилэг болон ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан технологийн нийгэмлэгийн Шинжлэх ухааны газрын дарга, ӨМӨЗО-ны Улаанцав аймгийн Шинжлэх ухаан технологийн нийгэмлэгийн дарга, Эрээн хотын Шинжлэх ухаан технологийн нийгэмлэгийн дарга, ӨМӨЗО-ны Хятад-Монгол технологи дамжуулах төвийн дарга нар байлцав.
Уулзалтаар шинжлэх ухаан технологи дамжуулалт, эрдэм дэлгэрүүлэх үйлсэд хамтран ажиллах, Торгоны зам Тинк танкийн уламжлалт хуралдааныг зохион байгуулахад идэвхтэй хамтран ажиллах талаар санал нэгдэв.