Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ХҮРЭЛТОГООТ-2017” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЭХЭЛНЭ
“ХҮРЭЛТОГООТ-2017” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЭХЭЛНЭ

БСШУСЯ, ШУА, ШУТС, МЗЭХ болон түүний салбар холбоодууд хамтран Монголын залуу эрдэмтэн, судлаачдын дунд “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион явуулдаг. Энэ удаагийн хурал Байгалийн ухааны салбар хуралдаанаар 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 10.00 цагт Хүрэлтогоот төвд эхэлнэ.

Тус эрдэм шинжилгээний хурал нь залуу эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон нийтэд таниулах, дэвшилтэт техник, технологийн судалгаа шинжилгээний үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг буй болгох, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгддэг.

Хүрэл тогоотын хурлаас шалгарсан шилдэг бүтээлүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, БСШУС–ын сайдын нэрэмжит залуу судлаачийн грант, ШУА–ийн залуу судлаачийн тэтгэлэг зэрэг нэр хүндтэй шагналуудыг жил бүр хүртэж байсныг уламжилахад таатай байна.

ХУРЛЫН ЗОРИЛГО:

Залуу эрдэмтэн судлаач нарт судалгааны үр дүн, бүтээлээ танилцуулах боломж олгох, шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, шинжлэх ухааны салбарт өндөр технологи, инновацийн бүтээлч тогтолцоог бий болгох, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргах зорилгоор төр, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан эрдэмтэд, багш судлаачид, инженер, менежерүүдийн онолын болон хавсрага судалгааны бүтээлүүдийг нэгтгэх, судалгааны чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, судалгаа - инновацийн үр дүнг нийгэм, эдийн засгийн салбарт өргөнөөр нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцэх, дүгнэлт, санал зөвлөмжийг гаргахад оршдог.

 “ХҮРЭЛТОГООТ-2017” хурлын үндсэн чиглэлүүд:

1. Техник, технологийн салбар хуралдаан

  • Технологи, суурь судалгаа
  • Инноваци, хэрэглээний шинжлэх ухаан

2. Байгалийн ухааны салбар хуралдаан

3. Геологи, газарзүйн салбар хуралдаан

4. Нийгмийн шинжлэх ухааны салбар хуралдаан

5. Хөдөө аж ахуй, биотехнологийн салбар хуралдаан

6. Анагаах ухааны салбар хуралдаан

Хуралд их, дээд сургууль, судалгааны байгууллага,  эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж, суралцаж буй 35 хүртэл насны залуу эрдэмтэн, судлаачид оролцоно.


Бусад мэдээлэл