XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн үндэсний уламжлалт “Цагаан сар”-ын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган ажил, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст төрийн дээд одон медаль хүртээсэн билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар зарлигаар ШУА-ийн Бүтцийн академи хариуцсан эрдэмтэн нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны доктор Бадрахын Бурмаажав, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн салбарын эрхлэгч, шинжлэх ухааны доктор Санжаагийн Байгалсайхан нарыг “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор шагнасныг өнөөдөр /2017.02.24/ БСШУС-ын сайд Ж.Батсуурь гардуулан өглөө.
Төрийн дээд одонгоор шагнагдсан эрдэмтдэдээ баяр хүргэе.