Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛ, ОРОСЫН ЭРДЭМТЭД НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ХАМТАРНА
МОНГОЛ, ОРОСЫН ЭРДЭМТЭД НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ХАМТАРНА

Монгол Улсын ШУА, ОХУ-ын ШУА-ын эрдэмтэд өнөөдөр 2014-2015 оны хамтын ажиллагааны үр дүн болон 2016-2017 онд хамтран хэрэгжүүлэх эрдэм шинжилгээ, судалгааны төслийн талаар санал солилцов.

ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын эрдэм шинжилгээний удирдагч, академич И.В.Бычков хэлэхдээ, “2016-2017 онд хоёр улсын эрдэмтэд нийгмийн шинжлэх ухааны салбарт хамтран хэрэгжүүлэх төсөлд гол анхаарлаа хандуулна. Бид энэ чиглэлээр Монгол Улсын БСШУЯ, ШУТИС-ийн эрдэмтэн судлаачидтай уулзаж ярилцсан. Санхүүжилтийн асуудлыг хоёр тал ид хэлэлцэж байна. Ирэх сард ОХУ-ын Чита хотод болох хурлаар бид нийгмийн шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах төслүүдийн тухай авч хэлэлцэнэ” гэв.

ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, “ОХУ-ын ШУА-ийн томоохон салбар бол Сибирийн салбар. Бид байгаль орчныг хамгаалах, орчин үеийн физик мэдээллийн технологи, нийгэм, газар хөдлөл, зайнаас тандан судлах чиглэлээр хамтран ажиллаж байна. Судалгааны чиглэлийг өндөр технологийн суурийг тавих, орчин үеийн био технологи, материал судлал, нано болон мэдээллийн технологийн чиглэлээр явуулна. Хоёр орны шинжлэх ухааны хамтын ажиллагаа цаашид өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэв.

Энэ үеэр хоёр орны хамтарсан ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын хэвлэлийн газраас “XXI зууны эхний хагас дахь Монгол Улс, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа” сэдэвт бүтээлийн нээлт болсон юм.

Тус номд хоёр орны эрдэмтэн судлаачдын сүүлийн жилүүдэд судалсан 21 ажлын үр дүн, бүтээлийг багтааснаас гадна ажлын гараагаа эхэлж буй оюутнуудад гарын авлага болох юм.


 



Бусад мэдээлэл