Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ЭЛЧИН САЙДЫН ИНДЭР” Хүндэтгэлийн арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хатагтай Шэнь Миньжюань уригдан оролцлоо
“ЭЛЧИН САЙДЫН ИНДЭР” Хүндэтгэлийн арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хатагтай Шэнь Миньжюань уригдан оролцлоо

ШУА-ийн ерөнхийлөгчийн санаачилгаар ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, ШУА-ийн Олон Улс Судлалын хүрээлэнтэй хамтран "Элчин сайдын Индэр" хүндэтгэлийн цуврал лекцийг 2025 оноос зохион байгуулж байна.
Энэ удаагийн зочноор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд, хатагтай Шэнь Миньжюань уригдан оролцож, “Хятадын өндөр чанартай хөгжил ба Хятад-Монголын хамтын ажиллагаа” сэдэвт маш сонирхолтой лекцийг танилцууллаа.
Тус арга хэмжээнд ШУА-ийн харьяа 16 хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, БНХАУ болон Монгол улсын хамтын ажиллагаа, харилцааны талаар сонирхон судалдаг байгууллагуудын төлөөлөл 120 хүн оролцлоо.
Арга хэмжээг нээж ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл хэлсэн үгэндээ, Монгол, Хятад хоёр улс шинжлэх ухаан, боловсролын салбарт харилцааны баялаг өв уламжлалтай. Энэхүү уламжлалт харилцаа улам бүр өргөжиж БНХАУ-ын их, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудад манай улсын мянга мянган залуус суралцаж, боловсрол эзэмшиж, эрдмийн зэрэг, цол хамгаалсаар байна.



Өнөөдөр Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарт БНХАУ бол хамтын ажиллагааны хамгийн том түнш, хамгийн том хөрөнгө оруулагч улс болсныг тэрбээр онцлон тэмдэглэлээ.
Энэ удаагийн зочин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хатагтай Шэнь Миньжюань нь 1972 оны 7 дугаар сард төрсөн, хань үндэстэн. Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй, гадаад бодлогын арвин туршлагатай нэр хүндтэй дипломатч хүн юм. Тэрээр, “БНХАУ-ын өндөр чанартай хөгжлийн бодлого ба Монгол-Хятадын харилцаа” сэдвээр хүндэтгэлийн лекц уншив.



БНХАУ-ын хөгжлийн бодлого, стратеги ба Монгол-Хятадын харилцаа болон хоёр улсын шинжлэх ухаан-технологи, соёл, боловсролын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн тухай маш дэлгэрэнгүй сонирхолтой мэдээлэл хүргэж, хэлэлцүүлэг өрнүүллээ.




Бусад мэдээлэл