Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Үндэсний геологийн албатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Үндэсний геологийн албатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Үндэсний геологийн албаны удирдлагууд энэ сарын 10-ний өдөр ШУА-ийн төв байранд албан уулзалт зохион байгуулж, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Үндэсний геологийн албаны  дарга Б.Мөнхтөр нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Санамж бичгийн хүрээнд Үндэсний геологийн алба ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдтэй хамтран Монгол Улсын хэмжээнд хийгдэж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдэд эрдэмтдийн багтай хамтран судалгаа шинжилгээ хийх, шинжлэх ухаан, судалгаа хөгжүүлэлтийн үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэсэн хамтарсан инновац, технологийн төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, салбарын тулгамдсан асуудлыг эрдэм шинжилгээ, туршилт судалгаанд тулгуурлан шийдвэрлэх боломжит гарцыг тодорхойлох зэргээр хамтран ажиллахаар боллоо.
  

 

 


Бусад мэдээлэл