Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Олон улсад нэр хүндтэй, тэргүүлэх сэтгүүлийн редакцын зөвлөлд ажиллана.
Олон улсад нэр хүндтэй, тэргүүлэх сэтгүүлийн редакцын зөвлөлд ажиллана.

Америкийн ургамлын биологичдын нийгэмлэгээс эрхлэн гаргадаг ургамлын судалгааны чиглэлээрх дэлхийд нэр хүндтэй, тэргүүлэх сэтгүүл болох Ургамлын физиологи (Plant Physiology, IF-8.005) сэтгүүл нь хойч үеийнхээ редакторууд, шүүмжлэгч нарыг бэлтгэх, ургамлын судалгааны нээлт, ололтуудыг таниулан түгээх зорилгоор дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж байгаа шилдэг залуу судлаачдыг редакцын зөвлөлдөө 2 жилийн хугацаатайгаар шалгаруулан ажиллуулдаг.

Энэ жилийн редакцын зөвлөлд шалгаран уригдан ажиллах шилдэг залуу судлаачийн нэгээр ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн (ХХТХ)-ээс гадаадад ажиллаж байгаа доктор Цэднээгийн Мөнхцэцэг шалгарсан байна.

Доктор Ц.Мөнхцэцэг нь 2022 оны 9 сарыг хүртэл ХХТХ-ийн Байгалийн нэгдлийн химийн лабораторийн эрхлэгчээр ажиллаж байгаад Тайвны шинжлэх ухааны Синика академийн Ургамлын биотехнологийн судалгааны төвд Зочин судлаачаар уригдан судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа юм.

Тэрээр гадаадад ажиллах хугацаандаа ХХТХ-ийн судлаачидтай хамтран ажиллахаас гадна тус хүрээлэнгээс эрхлэн гаргадаг олон улсын Скопус бүртгэлийн санд Монгол улсаас анх удаа бүртгэгдсэн "Mongolian Journal of Chemistry" сэтгүүлийн ерөнхий редактораар 2023 оны 6 сараас эхлэн ажиллаж байна.

Стэнфорд, Кембриж зэрэг дэлхийн шилдэг их сургуулиуд, судалгааны төвүүдийн шилдэг залуу судлаачдын хамтаар Ц. Мөнхцэцэг нь 2024 оны 1 сараас эхлэн Plant Physiology сэтгүүлийн редакцад ажиллах юм. Энд ажиллах түүний туршлага нь ХХТХ-ийн Mongolian Journal of Chemistry сэтгүүлийг улам чанаржуулан, олон улсад нэр хүндийг нь өсгөхөд тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Сонгогдсон залуу судлаачид (овгийн үсгийн дарааллаар)




Дэлгэрэнгүй мэдээллийг үзэх-

Plant Physiology welcomes 15 new Assistant Features Editors | Plant Physiology | Oxford Academic (oup.com)

 



Бусад мэдээлэл
Эмгэнэл
3 сарын өмнө
МЭДЭГДЭЛ
4 жилийн өмнө