Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Монголын Үлэг гүрвэлийн үзмэрүүдээр Чех улсад палеонтологийн үзэсгэлэн гаргахаар ярилцав
Монголын Үлэг гүрвэлийн үзмэрүүдээр Чех улсад палеонтологийн үзэсгэлэн гаргахаар ярилцав

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, спортын дэд сайд Ярослав Миллер, Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Ян Вытопил нартай /2023.04.18/ уулзлаа.

Уулзалтаар хоёр орны хоорондын өнгөрсөн, одоо, ирээдүйн хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашдаа угсаатан зүй, археологи, палеонтологи, байгаль-нийгмийн ухааны салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломжтой тухай ярилцлаа.

Мөн энэ үеэр зөвхөн эрдэм шинжилгээний хамтын ажиллагаанаас гадна 2025 онд Чехийн Үндэсний музейтэй хамтран Монголын Үлэг гүрвэлийн үзмэрүүдээр Чех улсад палеонтологийн үзэсгэлэн гаргах талаар ярилцсан юм. Энэ ажлыг хийхээр ШУА болон Чехийн Үндэсний музей харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар тохиролцов. 


Бусад мэдээлэл