Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АРГА ЗАМ, БОЛОМЖУУД” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
“НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АРГА ЗАМ, БОЛОМЖУУД” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монгол улсын ШУА, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОНХЯамтай хамтран “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга зам, боломжууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал-хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 27-ны өдөр Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд зохион байгууллаа.

Хурлын нээлтэд ШУА-ийн академийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, БОНХ-ийн Сайд, УИХ-ын гишүүн С.Оюун, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны НБД Ж.Эрдэнэцогт нар болон холбогдох хүмүүс оролцжээ.

Хурал-хэлэлцүүлэг “Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний технологийн үр ашгийг дээшлүүлэх”, “Шинэ технологи, дэвшилтэт арга”, “Нийслэлийн агаарын бохирдлын төлөв байдал” гэсэн үндсэн 3 чиглэлээр явагдсан бөгөөд нийслэлийн агаарын бохирдлын төлөв байдал, эрчим хүчний зөв зохистой хэрэглээ болон бохирдлыг бууруулах арга, технологийн үр ашгийг дээшлүүлэх, шинэ технологи, дэвшилтэт зарим аргын талаар авч үзэн олон улсын туршлага, шинжлэх ухаан, орчин үеийн технологид тулгуурласан байгаль орчинд ээлтэй эрчим хүч, барилга, тээврийн салбарын төслүүд хэрэгжүүлэх боломжийг хайж зөвлөмжийг гаргахаар болсон юм.

Улмаар агаарын бохирдлыг эрдэмтэн, судлаачдын гаргасан судалгаа шинжилгээн дээр тулгуурлан бууруулах арга замыг эрэлхийлэх аж.



Бусад мэдээлэл