ЗАРЛАЛ
Монгол Улсын ШУА-ийн төрөлжсөн салбар академи: Монголын Анагаах
ухааны Академи (МАУА) гишүүдийн ээлжит
сонгууль зарлаж байна
“Монголын Анагаах ухааны Академи”-ийн дүрмийн
8-дахь заалт, ШУА-ийн 2023 оны 2 дугаар сарын 15 -ны өдрийн 3/46 тоот албан тоотын
дагуу гишүүдийн сонгуулийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
МАУА-ийн гишүүн сонгох тоо, мэргэжлийн чиглэл
Гишүүдийн тоо |
Анагаахын шинжлэх ухаан |
Одоо буй |
42 |
Шинээр сонгох |
3 |
МАУА-ийн гишүүнд шинээр “Анагаахын шинжлэх
ухаан” чиглэлээр нийт 3 эрдэмтнийг нэмж сонгоно. МАУА-ийн дүрмийн 9, 10, 11, 12 дугаар зүйлд заасны дагуу:
9. МАУА-ийн Дүрмийн 2.10, ба 2.11-д
дурдсан шалгуурт тэнцсэн, анагаах ухааны чиглэлээр эрдэм шинжилгээний ажил
эрхэлдэг эрдэмтдийг бүх хэвшлийн эрдэм
шинжилгээний болон мэргэжлийн байгууллага (хүрээлэн, төв, сургууль)
хамтлаг, эрдэм шинжилгээний төслийн баг дэвшүүлнэ. Мөн эрдэмтэн өөрийгөө дэвшүүлж
болно.
10. Нэр дэвшигч нь анагаахын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд
дорвитой хувь нэмэр оруулсан, шинжлэх ухааны доктор (DSc)-ын зэрэгтэй эсвэл анагаах
ухааны доктор (PhD)-ын зэрэг хамгаалснаас хойш 10-аас доошгүй жил анагаахын
эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагад ажилласан, профессор цолтой эрдэмтэн
байна.
11. Нэр дэвшигчдийн эрдэм шинжилгээний ажлын чансаанд
тавих шалгуурыг МАУА-ийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн баталж, сонгууль
болохоос нэгээс доошгүй сарын өмнө зарлана.
Дараах материалыг бүрдүүлнэ. МАУА-ийн чуулганы 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар
хэлэлцэж батласан “МАУА-ийн гишүүнд нэр дэвшигчийн бүтээлийн шалгуур
үзүүлэлт”-ийг ШУА-ийн www.ac.mn цахим хуудаснаас харж танилцана уу.
12. Анагаах ухааны
болон эрүүл мэндийн чиглэлээр тууштай ажиллаж, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл
туурвисан, дээрх шаардлагыг хангасан бусад салбарын болон гадаадад ажиллаж буй,
энэхүү дүрмийн 2.10, 2.11-д дурдсан шалгуурт тэнцсэн монгол эрдэмтдийн нэрийг
мөн дэвшүүлж болно.
Нэр дэвшигч нь дараах материалыг бүрдүүлж, 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цагаас
өмнө МАУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн даргад (ШУА, 503 тоот өрөө, 265916,
99070950) ирүүлнэ.
Хугацаа
хоцорсон материалыг хүлээн авах боломжгүй.
Сонгуулийг зарлал нийтлэгдсэнээс хойш нэг сарын дараа МАУА-ийн Их чуулган зарлан зохион байгуулна. Сонгууль явуулах өдрийг жич зарлана.
Монгол
Улсын Шинжлэх ухааны Академи, Монголын
Анагаах ухааны Академи
МАУА-ИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН БҮТЭЭЛИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
Нэг. Нэр дэвшигчид
тавигдах шаардлага:
Нэр дэвшигч МАУА-ийн
дүрмийн дараах заалтад нийцсэн байна. Үүнд:
Дүрмийн 10. Нэр
дэвшигч нь анагаахын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан,
шинжлэх ухааны докторын зэрэгтэй, эсвэл анагаах ухааны докторын зэрэг
хамгаалснаас хойш 10-аас доошгүй жил анагаахын эрдэм шинжилгээ, сургалтын
байгууллагад ажилласан, профессор цолтой эрдэмтэн байна.
Дүрмийн 12. Анагаах ухааны болон эрүүл мэндийн чиглэлээр
тууштай ажиллаж, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл туурвисан, дээрх
шаардлагыг хангасан бусад салбарын болон гадаадад ажиллаж буй, энэхүү дүрмийн
2.10 ба 2.11-дурдсан шалгуурт тэнцсэн монгол эрдэмтдийн нэрийг мөн дэвшүүлж
болно.
Хоёр. Нэр дэвшигчийн
бүтээлд тавигдах шалгуур:
1. Бүтээл нь гадаад, дотоодод эшлэгдсэн байна (дотоодод 15-с
доошгүй, гадаадад 10-с доошгүй)
2. Нэг сэдэвт бүтээл, сурах бичиг 2-оос доошгүй бичиж,
хэвлүүлсэн
3. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоодод 20-оос дээш, гадаадад 5-с дээш
4. Эрдэм шинжилгээний илтгэл дотоодод 30-аас дээш, гадаадад
8-аас дээш хэвлүүлж, хэлэлцүүлсэн
5. Анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн шинжлэх
ухааны үр дүн
6. Удирдаж, зөвлөж хамгаалуулсан Шинжлэх ухааны доктор,
Анагаах ухааны докторын зэрэгтэй эрдэмтний тоо 3-5 түүнээс дээш байх
Гурав. Бүрдүүлэх
материал:
1. Нэр дэвшигчийн өргөдөл, хүсэлт
2. Ажил байдлын тодорхойлолт
3. Бүтээлийн жагсаалт
4. Хариуцлагатны анкет
5. Эрдэмтнийг нэр дэвшүүлсэн эрдмийн зөвлөлийн хурлын
шийдвэр, бие дааж нэр дэвшсэн бол эрдмийн зөвлөлийн шийдвэр шаардлагагүй
6. Докторын зэргийн болон профессор цолны үнэмлэхийн хуулбар
Тайлбар:
1. Дээрх материалыг сонгууль болохоос 14 хоногийн өмнө
ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт ирүүлнэ.
2. Гадаад, дотоодод нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн
нүүр хуудас, хэвлүүлсэн сэтгүүлийн нүүрийн хуулбар,
3. Удирдаж хамгаалуулсан эрдэмтний бүтээл, түүний хураангуйн
нүүрийн хуулбарыг тус тус хавсаргах