Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Энергийн гайхамшиг ба түүний хэлбэрүүд” шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл хэвлэгдэн гарлаа
 “Энергийн гайхамшиг ба түүний хэлбэрүүд”  шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл хэвлэгдэн гарлаа

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас 2015 оноос шинжлэх ухааны танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал номыг эрхлэн гаргаж, олны хүртээл болгож байна. 2022 онд 14 цуврал /82-95 дахь дугаар/ бичиж, хэвлүүлээд байна.   

Энэхүү цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлог бөгөөд хүүхэд, багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Хялбаршуулсан цуврал бүтээлийн 2022 оны 82 дахь дугаарт академич Д.Содномдоржийн бичсэн   “Энергийн гайхамшиг ба түүний хэлбэрүүд”   бүтээлийг хэвлэн нийтлүүлэв.

Тус бүтээлд ​ “Энерги” гэж юу болох, эрдэмтэн судлаачдын сонирхлыг сүүлийн 100 орчим жилийн турш татсаар ирсэн орчлон ертөнцийн энергийн бүтэц, түүний дөрвөн хэлбэрийн талаарх судалгаа, түүний оршин буй хэлбэрүүд, энерги нэг хэлбэрээс нөгөөд хэрхэн хувирч байдаг, энергийн гайхамшигтай шинж чанарууд болон орчлон ертөнцийн энергийн бүтцийн талаар өгүүлжээ. 



Бусад мэдээлэл