Шинжлэх Ухааны Академи, Улаанбаатар хотын Төв номын сан хамтран “Улаанбаатар хотын хөрсний бохирдол” сэдэвт уулзалт лекцийг энэ сарын 22-ны өдөр амилттай зохион байгууллаа. Тус лекц нь “Дэлхийн байгаль хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд олон нийтэд нээлттэй явагдсан юм. Лекцийн үндсэн илтгэгчээр ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн Хөрс судлалын лабораторийн эрхлэгч, доктор О.Батхишиг оролцож хөрсний бохирдлын чиглэлээр сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ. Тэрээр “Хүн амын төвлөрөл, гэр хорооллын тархац, автомашин, ахуйн бүтээгдэхүүний нэр төрөл ихэссэн нь сүүлийн жилүүдэд нянгийн бохирдол нэмэгдэх шалтгаан болж байна. Хөрсний бохирдлыг бууруулахад түүнийг цэвэрлэхээс илүүтэй гол эх үүсвэр болох ахуйн хог хаягдлыг багасгах, энэ талаарх хуулийг шинээр бий болгох хэрэгтэй”-г онцолж байв. Илтгэгч өөрийн олон жилийн судалгааны нэгтгэсэн дүнг танилцуулсанаас гадна хөрсний бохирдлооc хэрхэн сэргийлэх арга зам болоод өөрийн дэвшүүлж буй шинэлэг санаагаа танилцуулсан юм. Тус лекцэнд нийт 60 гаруй хүн хамрагдсан бөгөөд уулзалтын үеэр оролцогчид эрдэмтнээс сонирхсон асуултынхаа хариултыг авч байв.