“Зочин илтгэгч” хөтөлбөр зохион байгуулагдлаа.
“Зочин илтгэгч” хөтөлбөр зохион байгуулагдлаа.

Future Earth Mongolian Committee буюу Ирээдүйн дэлхийн Монголын хорооноос Японы “Ирээдүйн дэлхийн” олон улсын хабтай хамтран  “Зочин илтгэгч” семинарыг  2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Шинжлэх ухааны Академи хурлын зааланд зохион байгууллаа.

Зочноор Япон улсын байгаль, нийгэм хүмүүнлэгийн судалгааны хүрээлэн (RIHN)-ийн профессор Японы “Ирээдүйн дэлхий” хорооны дэд захирал Риа Ламбино “Ази тив дэх Ирээдүйн дэлхий ба тогтвортой хөгжлийн шинжлэх ухааны хамтын ажиллагаа” сэдвээр, Ирээдүйн дэлхийн Монголын хорооны дарга, БШУЯ-ны , ШУТИБХЗГ-ын дарга Д. Баттогтох “Салбар дамнасан судалгаа тогтвортой хөгжлийн загвар болох нь” сэдвээр илтгэлүүд хэлэлцүүлэв.

Семинарын гол зорилго нь Ирээдүйн дэлхий хөтөлбөрийн талаар мэдээлэл, ойлголт өгөх, үйл ажиллагааг танилцуулах, Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ийн тогтвортой  хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд салбар дундын болон салбар дамнасан судалгаа хөгжүүлэлтийн ажил ямар үүрэг оролцоотой, хэрхэн дэмжиж ажиллах, тэдний ололт амжилт, сайн туршлагыг хуваалцах талаар шинэлэх ухааны болон сургалтын байгууллагын судлаач, эрдэмтэд, багш нар, хувийн хэвшил, ТББ, төрийн албан хаагч, шинийг санаачлагч, болон бизнес эрхлэгчид зэрэг олон төрлийн төлөөлөгч хамрууллаа. 

Мөн уг семинарт Шинжлэх ухааны Академийн харьяа Биологи, газарзүй геоэкологи, хими, химийн технологи, ботаникийн цэцэрлэг, хэл зохиол, математик тоон технологийн хүрээлэнгүүд болон анагаах ухааны хүрээлэн, Япон улсын байгаль, нийгэм хүмүүнлэгийн судалгааны хүрээлэн (RIHN), Ногоон Сүлжээ ТББ, БНХАУ-ын ШУА-ийн баруун хойдын хүрээлэн буй орчин судлалын хүрээлэн, Стратегийн судалгааны хүрээлэн, МУБИС зэрэг байгууллагуудын төлөөлөл хамрагдав. 





Бусад мэдээлэл