УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тус өдрийн хүрээнд "Улс төрийн хэлмэгдүүлэлт: шалтгаан, үр дагавар, сургамж" олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 9 дүгээр сарын 7-ны өдрийн 09.00 цагт “Хангарьд ордон”-ы 14 давхрын хурлын танхимд зохион байгуулна. Хурлыг ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн хамтран зохион байгуулж байна. Хуралд монголоос гадна ОХУ, ХБНГУ-ын эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлнэ.