Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс гадаадын монгол судлаач эрдэмтдэд Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олгосныг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун 9 дүгээр сарын 16-ны өдөр гардууллаа.
Монголын угсаатны зүйн салбарыг хөгжүүлэх, угсаатны зүйчдийн залгамж халааг бэлтгэх, Монгол-Япон хоёр орны харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг нь үнэлж Япон Улсын Үндэсний угсаатны зүйн музейн Нийгмийн судалгааны салбарын профессор Юки Коногаяд,
Дэлхийн монгол судлалд монголын түүх судлалыг хөгжүүлэх, монголч эрдэмтдийн залгамж халааг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж ИБУИНВУ-ын Кембрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Азийн судалгааны тэнхимийн рийдэр, доктор Урадын Э.Булаг нарт “Хүндэт доктор” цолыг тус тус олгожээ.