ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн захирал, академич Ж.Даваасамбууг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор шагнагдлаа.
Шагналыг өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл гардуулан өгөв.