Солонгосын Үндэсний Музейн
Ерөнхий захирал Бэй Кэдонг болон Солонгосын Үндэсний Музейн Түүх, Археологийн
Хэлсийн дарга Хонг Жингюнь нарыг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хүлээн авч
уулзлаа.
Солонгосын Үндэсний Музей
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд тус музейн судлаачид хээрийн судалгааны багт анх удаа зочилжээ. Төслийн багийнхны Хүннүгийн
язгууртны булшны олдвор дээр археологийн судалгаа хийж байгаатай тэд танилцсан байна. Мөн Хэнтий аймгийн Баян-Адарга
сумын Соелын төвд дэлгэн үзүүлж буй
Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгал
үзэсгэлэнг нээх үйл ажиллагаанд оролцсон байна. Тус үзэсгэлэнг БНСУ-ын Үндэсний музей, Монголын түүхийн музей
хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Хүннүгийн язгууртны булшнаас модон
бурхан, шүхэрт тэрэгний хос дугуй, шүхрийн үзүүрийн хүрэл чимэг, хээтэй хаш
эдлэл, авсны алтан чимэг, чий будагтай аяга, хүрэл дэнгийн цөгц, шавар ваар, сав
зэрэг сонирхолтой, уран нарийн хийцтэй
ховор эд өлгийн зүйлс гарсныг дэлгэн үзүүлжээ.
Уулзалтын төгсгөлд Солонгосын
Үндэсний Музей, Монгол улсын ШУА-тай 5 жилийн хугацаатай хамтын ажиллагааны
гэрээнд гарын үсэг зурлаа.