Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ХҮРЭЭЛЭН ДУНДЫН БАГА ЭМЧИЙН КАБИНЕТАД ШИНЭ БАГАЖ ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ
ХҮРЭЭЛЭН ДУНДЫН БАГА ЭМЧИЙН КАБИНЕТАД ШИНЭ БАГАЖ ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос Хими, химийн технологийн хүрээлэнд байрлах ШУА-ийн хүрээлэн дундын бага эмчийн кабинетад эмчилгээний багаж хэрэгсэл, эд материал хүлээлгэн өгөх ёслол 3 дугаар сарын 21-ний өдөр боллоо.

      Тус кабинет нь 1986 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Офицеруудын ордны урд байрлах хүрээлэн, төвүүдийн 700 орчим хүнд УВЧ шарлага, электрофорез, соллюкс шарлага, утлага, парапин эмчилгээ, гулгуур бумба, давсан зам дээр явуулах, зөгийн балтай татлага, тариа дусал хийх, идэвхтэй хөдөлгөөн, цөс угаах, аарцаг нурууны бариа засал, хүчилтөрөгчийн коктель уулгах зэрэг тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. 2015 оны байдлаар өдөрт дунджаар 23 хүн, жилд 6065 хүн давхардсан тоогоор үйлчлүүлжээ.

            Энэ кабинетийн эмчилгээ үйлчилгээ, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамжийг сайжруулахад туслах зорилгоор Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос санаачлан Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Хими, химийн технологийн хүрээлэн, Түүх, археологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Физик, технологийн хүрээлэнгийн Үйлдвэрчний эвлэл хороо гэсэн байгууллагууд хамтран 467.000 мянган төгрөгийн үнэ бүхий даралт хэмжигч аппарат, жгут, аюулгүйн хайрцаг, гар ариутгагч, бумба, цаг, пульсоксиметр зэрэг тус кабинетад нэн шаардлагатай эмчилгээ оношилгооны тоног хэрэгсэл, эд материалыг хүлээлгэн өгөв. Ингэснээр уг кабинетийн эмчилгээ үйлчилгээний нэр төрөл, чанар эрс дээшилж байна.


 


 


 



Бусад мэдээлэл