Монгол улсын
шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн тушаалаар Ж.Цолмон,
З.Болдбаатар нарт
шинжлэх ухааны докторын зэрэг тус тус олголоо. Эдгээр эрдэмтдэд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл дипломыг нь
гардуулж өглөө.
Ж.Цолмон “Монгол
хүний гавал, нүүрний антропометр, хатуу зөөлөн эдийн үзүүлэлтүүд болон эрүү
нүүрний гажгийн тархалт, гажгийн үед гарах зарим өөрчлөлтүүдийг судалсан дүн” сэдвээр Анагаахын
шинжлэх
ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгааллаа.
З.Болдбаатар
“Цэргийн
аюулгүй байдлыг хангах онол, практикийн асуудал” сэдвээр Цэргийн шинжлэх ухааны
доктор (Sc.D)-ын зэрэг хамгааллаа.