Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Монголын хууль зүйн нэвтэрхий толь бичиг” бүтээлийн дээжсээс ШУА-д гардууллаа
“Монголын хууль зүйн нэвтэрхий толь бичиг”  бүтээлийн дээжсээс ШУА-д  гардууллаа

Академич С.Нарангэрэл “Монголын хууль зүйн нэвтэрхий толь бичиг”  бүтээлийнхээ дээжсээс өнөөдөр ШУА-д гардууллаа.

Энэхүү нэвтэрхий толь бичигт нийтийн (үндсэн хуулийн, захиргааны, санхүүгийн, эрүүгийн, экологийн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа) ба хувийн (иргэний, хөдөлмөрийн, гэр бүлийн), мөн олон улсын нийтийн ба хувийн гэх мэт бүх салбар эрх зүйн тайлбарууд багтсан байна. Түүнчлэн дэлхийн болон монголын төр, эрх зүйн онол, түү ба криминологи, шүүхийн шинжилгээ зэрэг хууль зүйн хэрэглээний судлагдахууны нийт 2200 гаруй шинжлэх ухааны тайлбар өгүүллийг багтаажээ. Тус толь бичигт нэр томъёог англи хэлээр хөрвүүлсэн нь монголын хууль тогтоомжийн нэр томъёог дэлхий нийтийнхтэй жигдрүүлэх, зөв хөрвүүлэх, өвөрмөц онцлог байдлаа тусган илэрхийлэхэд чиглэжээ.

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл тус номын өмнөтгөлд бичихдээ “Монголчуудын дунд үе удмаараа шинжлэх ухааны үйлсэд хүчин зүтгэж ирсэн бахархалтай хүмүүс цөөнгүй байдаг. Үүний нэгэн баримт нь академич Нарангэрэл түүний аав Б.Содовсүрэн нар юм.

ХЗДХЯ-наас С.Нарангэрэлээр Монгол Улсын хууль зүйн анхны нэвтэрхий толь бичгийг бүтээлгэсэн нь мэргэдийг түших монголын төрт ёсны агуу ухаан аниж эдгэрсэн шарх болоогүй байгааг харуулж байна. Монгол Улсын ШУА-ийн гишүүд бол салбар салбарынхаа шинжлэх ухааны нэрд гарсан тэргүүлэх эрдэмтэд байдаг. Тэдний оюун ухаан, эрдэм мэдлэг, мэргэжлийн ур чадварыг үр өгөөжтэй ашиглах нь үеийн үед улс орны хөгжил дэвшлийн чиг чигийг заагч хүчирхэг хөдөлгүүр байсаар байх болно” гэжээ.

 


Бусад мэдээлэл