“1921 оны Ардын хувьсгал:100 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
“1921 оны Ардын хувьсгал:100 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

Ардын хувьсгалын 100 жилийн ой 2021 онд тохиож байгаатай холбогдуулан “Ардын хувьсгал-100” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ирэх долдугаар сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Тус олон улсын хурлыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж “1921 оны Ардын хувьсгал:100 жил” хурлын бэлтгэл ажлын талаар ярилцлаа. 

БШУ-ны сайдын тушаалаар байгуулагдсан дээрх ажлын хэсгийн ахлагчаар ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл ажиллах бөгөөд тус хурлыг БШУЯ, Соёлын яам, ШУА, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монгол судлалын холбоо, Их дээд сургуулиудын консерциум хамтран зохион байгуулах юм байна.


Бусад мэдээлэл
Мэндчилгээ
15 өдрийн өмнө