ШУА-ийн
ахмадын холбоо нь жилд нэг хүнийг онцлон “Хүндэт
дэвтэр”-тээ алдаршуулдаг уламжлалтай. Өнөө жил энэхүү шагналыг академич Р.Барсболдод олголоо.
Р.Барсболд
нь 1966-1969 онд ЗСБНХУ-ын ШУА-ийн Ленинград хотын
Урьдкембрийн геологи, геохронологийн хүрээлэнд аспирантурт суралцаж “Монгол
орны говийн бүс нутаг дахь дээд цэрдийн хурдасны давхарга зүй, эртний сээр
нуруугүй амьтад” сэдвээр
геологи-минералогийн дэд эрдэмтэн, 1979 онд ШУА-ийн Палеонтологийн
хүрээлэнд “Монгол орны цэрдийн галавын махан идэшт үлэг гүрвэлүүд” сэдвээр
биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын
зэрэг хамгаалжээ. Улмаар 1991 онд
Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртэж байжээ.
Р.Барсболд нь үлэг гүрвэл судлал,
эртний амьтан ургамлын болон
геологи-давхаргазүйн судалгааны салбарт одоог
хүртэл ажиллаж буй монголын нэртэй
эрдэмтэн хүн юм.