Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БА ҮНДСЭН ХУУЛЬ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БА ҮНДСЭН ХУУЛЬ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар ШУА-ийн Философийн хүрээлэнд хэрэгжиж буй “Тогтвортой хөгжлийн бодлого ба Үндсэн хуулийн үзэл баримтлалын хэрэгжилт, үр дүн” (2019-2020) төслийн хүрээнд “Тогтвортой хөгжил ба Үндсэн хууль” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ.  

 

Тус эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал ба хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн уялдаа холбоо, хэрэгжилт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ, үр дүнгээр тодорхой санал, дүгнэлт дэвшүүлэхэд оршиж байгаа юм.  

Эрдэм шинжилгээний бага хурлаар дараах асуудлыг  хэлэлцэх юм.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал ба урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн агуулгад  харьцуулсан шинжилгээ хийх арга зүй, аргачлал 

-  Үндсэн хуулийн үзэл баримтлал, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, НҮБ-ын тогтвортой хөгжлийн  зорилтуудын  уялдаа холбоо, харилцан хамаарал

-  Үндсэн хууль ба Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийг хэмжих шалгуур үзүүлэлт

-  Үндсэн хууль ба Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийн уялдаа холбоо, харилцан хамаарлын асуудлууд

-  Үндсэн хуулийн үзэл баримтлалыг төсөл боловсруулах, батлах үйл явцын эх бичвэрт тулгуурлан судлах нь 

-  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ба Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг шинэчлэх боловсруулах уялдаа холбоог хангах асуудал  нөлөөлөл

 

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БА ҮНДСЭН ХУУЛЬ

Эрдэм шинжилгээний бага хурал

 

Хөтөлбөр

ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢ ᠲᠠᠢ ᠬᠥᠭᠵᠢᠯ ᠪᠠ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ

 

Нээлт

 

10001005

ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар

 

 

 

 

1005 1010

Дурсгалын зураг татуулах

 

 

 

 

 

Хурал даргалагч:

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), профессор Б.Пүрэвсүрэн

 

 

 

 

1010 1030

Монгол Улсын Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хангах асуудалд

 

 

МУИС-ийн Эмерит профессор, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн зөвлөх,

 академич С.Нарангэрэл

 

 

 

 

1030 1045

Төрийн байгуулал, түүний тогтолцооны талаарх Үндсэн хуулийн үзэл  баримтлал

 

 

Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч,

доктор (Sc.D), профессор Ч.Энхбаатар  

 

 

 

 

1045 1105

Үндсэн хууль дахь Улсын Их Хурлын тогтвортой байдал

 

 

ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор П.Амаржаргал

 

 

 

 

1105 1125

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт ба Засгийн газрын тогтвортой байдал

 

 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор (Ph.D), профессор  О.Мөнхсайхан

 

 

 

 

1125 1140

Асуулт, хариулт

 

 

 

 

1140 1150

Цайны завсарлага

 

 

 

 

1150 1210

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ба хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал

 

 

Үндэсний хөгжлийн газар, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга,

доктор (Ph.D), дэд профессор А.Мөнхболд

 

 

 

 

1210 1230

Тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилтэд нөлөөлж буй субъектив хүчин зүйлс

 

 

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн ЭША, доктор (Ph.D), профессор Д.Батмөнх

 

 

 

 

1230 1250

Монгол дахь улс төрийн намын төлөвшил ба Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт

 

 

Стратеги академийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Ц.Мөнхцэцэг

 

 

 

 

1250 1300

Асуулт, хариулт

 

 

 

 

1300 1330

Хэлэлцүүлэг

 

 

 

 

Хаалт

 

 

1330 1335

ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар

 

 

 

 

 


Бусад мэдээлэл