Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ИЙН ЗАЛУУ СУДЛААЧДЫГ ЭНЭТХЭГ УЛСАД АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАД ХАМРУУЛНА
ШУА-ИЙН ЗАЛУУ СУДЛААЧДЫГ ЭНЭТХЭГ УЛСАД АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАД ХАМРУУЛНА

Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа элчин сайд М.П. Сингхтэй уулзаж  хоёр  улсын Шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.   

ШУА болон Энэтхэгийн үндэсний шинжлэх ухааны академитай хамтран ойлголцлын санамж бичиг 2014 онд зурагдсан байдаг бөгөөд  санамж бичгийн дагуу өдгөө судлаачид солилцож ажиллаж байгаа юм.

Уулзалтын үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монгол- Энэтхэгийн хоорондын түүх соёлын хэлхээ, бурханы шашны холбоо зэргийг хоёр улсын эрдэмтэд хамтран судлах,  мөн одоо хамтран ажиллаж байгаа мэргэжлийн судалгааны чиглэлүүдийн тоог нэмэгдүүлэх саналтай байгаагаа хэллээ.

Тодруулбал, Физик, технологийн чиглэлээр тухайлбал интернэт технологи (IT) –ийн чиглэлээр судлаачдыг орчин үеийн өндөр технологид суралцуулах улмаар хамтарсан лаборатори дата бааз Монголд байгуулах. Одон орон, сансар судлалын чиглэлээр  судлаач солилцож байсан хамтын ажиллагаагаа бэхжүүлэх.  Эмийн болон нано технолгийн чиглэлээр судлаачид сургах, энэтхэг улсаас мэргэжилтэн Монгол улсад урьж ажиллуулах. Энэ бүхэнд хүний нөөцөө бэлдэх үүднээс Энэтхэгийн техник эдийг засгийн хорооны (ITEC) дэмжлэгээр зарлагддаг Англи хэлний урт болон богино хугацааны сургалтуудад ШУА-ийн судлаачдад нэмэгдсэн  орон тоо олгож өгөх хүсэлт тавьсан юм.  

Элчин сайд М.П.Сингхийн “Шинжлэх ухааны салбарын хүний нөөцийн хөгжилд ач холбогдол өгч ажиллах нь миний зорилтуудын нэг юм. Иймээс хамтын ажиллагааг шат дараалан бэхжүүлэхээ амлаад эхний ээлжинд Энэтхэгийн техник эдийн засгийн хорооны тэтгэлэгт хөтөлбөрийн дагуу Англи хэлний сургалтанд ШУА-ийн залуу үеийг нэмэгдсэн тоогоор хамрагдуулахад анхаарна” гэлээ. 

Цаашлаад Энэтхэг улсаас мэргэжлийн багш урин авчирч сургалт явуулах тал дээр хамтран  ажиллах нь зүйтэй.  ШУА-ийн Ерөнхийлөгчийн тавьсан дээрх  саналын хүрээнд орчин үеийн дэвшилтэт технологийг нарийвчлан судлах эдгээр салбаруудад ШУА-ийн хүний нөөцийг бэлтгэх ажилд тууштай хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. 


Бусад мэдээлэл