Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Д.РЭГДЭЛ ЭРХҮҮ ХОТЫН ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Д.РЭГДЭЛ ЭРХҮҮ ХОТЫН ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Эрхүү хотын дарга Дмитрий Бердников манай улсад албан айлчлал хийж байна. Айлчлалын үеэр ШУА-ийн академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл   Дмитрий Бердниковыг дагалдан яваа төлөөлөгчдийнх нь хамт хүлээн авч уулзлаа.

 Монгол улсын Шинжлэх ухааны академи Эрхүүгийн шинжлэх ухааны байгууллагуудтай хамтарч хэд хэдэн тѳсѳл хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал Хѳвсгѳл болон Байгал нуурын хамтарсан судалгааны тѳсѳл 1960-аад оноос эхэлсэн байдаг. Энэ төсөл одоо ч үргэлжилж байгаад талархалтай байгаагаа Эрхүү хотын дарга Дмитрий Бердников уулзалтын үеэр онцолсон юм. 

Хоёр тал 2016 онд  болсон залуу судлаачдын олон улсын хурлын ач холбогдол өндөр байсныг дурсаад энэхүү хурлыг уламжлал болгон зохион байгуулахаар ярилцлаа. 2016 онд тус хурлыг анх Эрхүү хотноо зохион байгуулахад Монголоос 100 гаруй судлаач оролцож байсан бол тухай ондоо Улаанбаатар хотноо дахин зохион байгуулахад ОХУ-аас  мөн 100 гаруй судлаач ирж оролцож байжээ.

Эрхүү хотын дарга Монголын одон орон судлал, Астропаркийн талаар ихэд сонирхож энэ чиглэлээр Эрхүү хотын захиргаатай хамтран ажиллахыг хүссэн байна. Мөн Монголын талаас  Эрхүү хотын музейд түүх, археологитой холбоотой үзмэр тавихыг хүсвэл энэ тал дээр дэмжиж ажиллах боломжтой гэжээ.

Дашрамд сонирхуулахад, ОХУ Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд баримтат кино хийж байгаа юм байна. Энэхүү киноны хамт олон Эрхүү хотын даргын айчлалд багтан иржээ. Эрхүү хотоос Халх гол хүртэл экспедици зохион байгуулдаг уламжлалт тогтоод байгаа үүнд ОХУ-ын залуусын  хамрагдах сонирхол жилээс жилд өссөөр байгааг Эрхүү хотын дарга дуулгав. Тун удахгүй 4 дэх экспедици явахаар бэлтгэл хангаж байгаа юм байна.  

 

 


Бусад мэдээлэл