Түүх, археологийн хүрээлэн ӨМӨЗО-ны Улаанцав аймгийн Цахар судлалын нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд хоёр тал хамтарсан судалгаа хийх юм. Тус арга хэмжээний үеэр Өвөрмонголын талаас Цахар судлалын нийгэмлэгийн захирал Түвшинжаргал, дэд захирал Гантөмөр, нарийн бичгийн дарга Эрдэмт нар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Н.Хишигт, доктор Н.Ганбат, Бүс нутаг ба орчин үеийн салбарын эрхлэгч Г. Мягмарсамбуу нар уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.