Монгол Улсын шинжлэх ухааны Академи “SBN”
телевиз өнөөдөр хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Санамж бичгийг ШУА-ийн орлогч дарга Б.Бат-Эрдэнэ, SBN телевизийн гүйцэтгэх захирал Б.Ундраа нар үзэглэлээ.
Энэхүү
санамж бичгийн гол зорилго нь ШУА-ийн эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн,
шинэ бүтээл, инновациийг түгээн дэлгэрүүлэх, шинжлэх ухааны салбарын
ач холбогдлыг олон нийтэд сурталчилах,
шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг бүх нийтэд түгээхэд оршиж байна.
Санамж
бичгийн хүрээнд SBN телевизийн “Түүхийн хэлхээ” нэвтрүүлэгт ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн эрдэмтэн
судлаачдыг оролцуулж, эрдэм шинжилгээ судалгаа шинжилгээний ажлын үр дүнгийн
талаар нийтэд мэдээлж, ШУА-иас зохион байгуулдаг “Эрдэмтдийн үг” цуврал лекцийг
тус телевизээр олон нийтэд хүргэж ажиллах юм.