Монгол улсад суугаа Төлөөлөгч, ноён Хуан
Куо Рун “Манж Чин гүрний үеийн түүх” 16 боть, хятад хэл дээрхи “Хятадын ойрхи
үеийн түүх” нэг боть түүхийн бүтээлүүдийг ШУА-ийн Олон улсын харилцааны
хүрээлэнгийн хамт олонд өнөөдөр /2017.10.05/ бэлэглэлээ.
Тайванийн төлөөлөгчийн газраас энэ оны дөрөвдүгээр сард “Хятадын хорин дөрвөн албан түүх”, ”Шинэ Юань улсын түүх” зэрэг түүхийн сонгодог ботиудыг тус хүрээлэнд бэлэглэж байсан бөгөөд энэ удаад дахин Тайваниас энэхүү цуврал ботиудыг худалдан авч буухиа тээврээр Монголд авч ирж бэлэглэж буй нь Олон улсын харилцааны хүрээлэнд Монгол, Хятад, Тайванийн түүх соёлтой холбоотой чухал түүх судлалын цуврал, түүхэн он жилүүдийн эмхэтгэл болж (Эртний хаант засаглалаас Дундад иргэн улсын төр, Тайванийн улс төр, нийгэм эдийн засгийн хөгжил) эрдэмтэн судлаачдын судалгааны чухал материаллаг бааз болж байгаа юм.
Тайваниас
хандивлаж буй энэ удаагийн 17 цуврал номноос “Манж Чин гүрний үеийн түүх” 16
цувралыг Тайванийн Үндэсний түүхийн музей болон
Үндэсний Хааны ордон музейн судлаачид хамтран ажиллажээ. Тус бүтээлийн онцлог
нь эх номонд нэмэлтээр цэг таслал оруулж уншигчдад уншихад хялбаршуулсан мөн анхны
хувилбар дээр шаардлагатай хэсэгт нэмэлт тайлбар оруулан үндсэн хувилбарыг
хэвээр хадгалан үлдээж хийснээрээ онцлог юм. Харин Тайванийн
төв судалгааны хүрээлэнгийн академич Жан Юн Фаны "Хятадын орхи үеийн түүх"
(шинэчилсэн хувилбар) ном нь Дундад иргэн улсын түүхийн хөтөч болох бөгөөд
залуу судлаачдад Дундад иргэн улсын түүх судлалын нугачаа, хоёр эргийн
харилцааны мэдээллийг хүргэхэд нэн ач холбогдолтой юм.