Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ДОКТОРЫН 60 ЖИЛИЙН ЭРДМИЙН АЯН”
“ДОКТОРЫН  60 ЖИЛИЙН ЭРДМИЙН АЯН”

Эрдэмтэн З.Цэвээний 90 насны ойд зориулсан “Докторын 60 жилийн эрдмийн аян” номын нээлт өнөөдөр боллоо.

З.Цэвээн нь СнЗ-ийн дэргэдэх Шинжлэх ухаан, дээд боловсролын хороонд анхны эрдэм шинжилгээний ажилтнаас ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 1961 онд ШУА  байгуулагдахад Байгалийн ухааны хүрээлэнгийн Рентген ба спектрийн тасагт эрдэм шинжилгээний ажилтанаар орж  ажиллажээ. Улмаар Хүрээлэнгийнхээ эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж, монгол оронд атомын спектроскопийн судалгаа эхлүүлсэн гавьяатай хүн юм. Тэрбээр тус хүрээлэнд ажилласан хугацаандаа спектроскопийн лабораторийг өргөжүүлэн хөгжүүлэхээс гадна, Цөмийн спектроскопийн лаборатори, Биофизикийн лаборатори, Технологи судлалын лабораторийг байгуулахад эх суурийг тавилцан гар бие оролцсон эрдэмтэн юм.

“Докторын 60 жилийн эрдмийн аян” номыг түүний шавь Б.Хүүхэнхүү бичиж, эмхэтгэжээ. 


Бусад мэдээлэл