Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэнгээс “Хөрш орнуудын тогтвортой хөгжлийн үйл явц: нийгэм, соёл, боловсрол” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний уламжлалт бага хурлыг 2017 оны 8 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Тус хурлын зорилго нь Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын жишээн дээр тогтвортой хөгжлийн үйл явцын хүрээнд нийгэм, соёл, боловсролын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэхэд оршиж байна.