Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“СТАТИСТИКИЙН ХЭРЭГЛЭЭ ПРАКТИК-ҮНДЭСНИЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН АНХДУГААР СИМПОЗИУМ БОЛЛОО
“СТАТИСТИКИЙН ХЭРЭГЛЭЭ ПРАКТИК-ҮНДЭСНИЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН АНХДУГААР  СИМПОЗИУМ БОЛЛОО

Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Улсын Бүртгэл, статистикийн ерөнхий газар БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн академитай хамтран “Статистикийн хэрэглээ практик-Үндэсний эдийн засгийн хөгжил” сэдэвт хамтарсан анхдугаар  симпозиумыг 6 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд БСШУЯ дээр зохион байгууллаа.

Анхдугаар симпозиумыг нээж ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Улсын Бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайхан, БНСУ-ын  Шинжлэх ухаан, технологийн академийн төлөөлөгчдийн ахлагч проф. Сун Хюн Парк нар үг хэлэв.

Хурлаар “Монгол улсын Статистикийн өнөөгийн хөгжил,  цаашдын хандлага”, “Солонгосын үйлдвэрлэлийн салбарын чанарын менежментийн өнгөрсөн, одоо, ирээдүй.  Статистикийн хэрэглээ чанарын удирдлагад хэрхэн дэмжлэг үзүүлдэг вэ?”, “Оукены хуулийг Монголд хэрэглэх жишээ болон ДНБ, хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөр нийлүүлэлтийн олон хүчин зүйлийн шинжилгээ дүн”, “БНСУ-ын Засгийн газрын статистикийн мэдээлэл дэх мэдээллийн технологийн хэрэглээ”, “Глобал ертөнц дэх  албан ёсны  статистикийн үүрэг роль: Хөгжиж буй улс орны үндэсний статистикийн тулгамдсан асуудлууд”, “Том мэдээллийн эрин дэх статистикийн асуудлууд”, “Ногоон эдийн засгийн  шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулахад гарч буй дэвшил”, “Мэдлэгийн  нийгмийн статистикийн боловсролд мэдээлэл холбооны технологийг  хэрхэн үр өгөөжтэй ашиглэх вэ? ”, “Хэрэглэгчдийн Статистикийн боловсролыг дээшлүүлэх нь”, “Шүүхийн шинжлэх ухаанд ДНА баримт нотолгоог үнэлэх статистик аргууд”, “Ядуурлыг тооцох арга зүйг боловсронгуй болгох нь” зэрэг олон сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хоёр орны эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүлсэн юм.


 



Бусад мэдээлэл