Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭН-НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО
“ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭН-НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс Үндэсний бичиг үсгийн баярт зориулан нээлттэй хаалганы өдөрлөгийг 5 дугаар сарын 3-ны өдөр зохион байгууллаа.

Тус өдөрлөгийг нээж ХЗХ-ийн захирал, доктор Г.Билгүүдэй, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, доктор Д.Заяабаатар, академич Д.Цэрэнсодном, академич Д.Төмөртогоо, академич Л.Болд нар үг хэлэв.

Өдөрлөгийн үеэр монгол бичгийн хэрэглэл, судар номын үзэсгэлэнг зохион байгуулсан бөгөөд өдөрлөгт хүрэлцэн ирсэн зочид ХЗХ-ийн Дуун ухааны сан хөмрөгтэй танилцсан юм. Улмаар салбарын тулгамдсан асуудлаар эрдэмтэн судлаачид маань санал бодлоо солилцлоо. 



Бусад мэдээлэл